etoim.mn
photos/20180609_p1bvljve4m111u1r7910u0qgthac3.jpg

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Румыний нийслэл Бухарестэд үргэлжилж байна. Тэмцээний чөлөөт бөхийн төрөл өчигдөр/11.14/ эмэгтэйчүүдийн жингийн ангиллаар эхэллээ.

Эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, 50 кг-д  ОУХМ Ц.Намуунцэцэг, 68 кг-ын жинд спортын мастер М.Хишигмаа нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарчээ.

Ц.Намуунцэцэг эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр тус тус ялсан. Гэсэн ч хагас шигшээд ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсан юм.  М.Хишигмаагийн хувьд Румыний Анна Симона Буйбар, Унгарын Николетта Смолкаг тус бүр цэвэр ялж, хагас шигшээд Японы Мива Морикавад 0:2-оор ялагдснаар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болсон байна.

Харин 55 кг-д Б.Болор-Эрдэнэ, 59 кг-д Н.Наранцацрал 76 кг-д Н.Загардулам нарын өрсөлдөгчид шигшээд шалгараагүй тул тэмцээнээ өндөрлүүлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх