etoim.mn
photos/olloo_mn_1542243570_sags.jpg

Дэлхийн Оюутны лигийн Финалын тэмцээний үеэр ОУСБХ-ны Олон Улсын шүүгчийн эрх олгох “FIBA 21th Referee Course” зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү Олон Улсын шүүгчийн эрх олгох сургалтад Монголын шүүгч Э.Энхбямба амжилттай оролцож, шалгалтаа өгөн тэнцэж ФИБА-гийн Олон улсын шүүгчийн эрхийг авчээ.

Түүнчлэн Э.Энхбямба нь энэ удаагийн эрх олгох сургалтыг шалгалтын оноогоор тэргүүлж нэгдүгээр байраар шалгарсанд зохион байгуулагчид тусгайлан баяр хүргэж цэцгийн баглаа гардуулсан байна. Ийнхүү Монгол улсаас нэгэн Олон улсын шүүгч мэндэллээ.

Э.Энхбямба олон улсын шүүгчийн сургалтыг тэргүүлсэн нь Монголын сагсанбөмбөгийн шүүгчдийн холбооны шүүгчдийн ур чадвар олон улсын түвшинд байгааг харуулсан явдал болж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх