etoim.mn
photos/99.jpg

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун “өндөр технологи”-д суурилсан тактикийн шинэ зэвсгийн туршилтыг биечлэн удирдсан тухай тус улсын төрийн төв мэдээллийн суваг өнөөдөр өглөө зарлажээ.

Мэдээнд зэвсгийн туршилт амжилттай болсныг зарласан ч яг ямар төрлийн зэвсэг болохыг дурдаагүй нууц хэвээр нь үлдээсэн байна. Зэвсгийг бүтээхэд урт хугацаа зарцуулж байгаа бөгөөд “манай орны батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлж, армийн хүчийг бэхжүүлж байна” гэж мэдээнд өгүүлжээ.

Ким Жон Ун шинэ зэвсгийг “том дэвшил” гэж нэрлэсэн тухай бас мэдээлсэн байна. Тэр мөн шинэ зэвсгийг талийгаач эцэг Ким Жон Ил нь амьд ахуйдаа ихэд сонирхон судалж, төслийг нь өөрийн биеэр удирдаж байсныг онцлон  ярьсан  байна.

Зургаадугаар сард Сингапурт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа Ким Жон Ун цөмийн болон пуужингийн зэвсэглэлээсээ татгалзах амлалт өгсөн. Сүүлийн жил орчим хугацаанд Умард Солонгос ямар нэг зэвсгийн туршилт хийгээгүй байсан юм. Ким Жон Ун энэ хугацаанд эдийн засаг, аж ахуйн асуудлуудад анхаарлаа хандуулж байв.

Тиймээс шинэ зэвсгийн туршилт нь Пёньяны дэглэмийн гэнэтийн алхам болж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх