etoim.mn
photos/list_78a8893efccbb2d3d1500d272662f9cf.jpg

Өнгөрсөн мягмар гарагт  Японы улс төрч Онодера Масару өөрийн Twitter хуудаснаа  Солонгосын TWICE хамтлагийн гишүүн Дахюуны 2017 оны 9 сард нисэх онгоцны буудал дээрх зургийг оруулан “Энэ од "Comport women"-ийг дэмжин суртчилж байна” гэсэн утга жиргээ оруулжээ. Мөн Онодера Масару  жиргээндээ "BTS NHK-ийн 'Кохаку Гассэн”-д оролцохгүй гэсэн нь үнэхээр сайхан мэдээ юм. Харин нэг муу мэдээ байна. Тэр нь “Comport women" цамц. Энэхүү цамцнаас олсон орлогыг Солонгос дахь "Сomport women" хөдөлгөөн буруугаар ашиглаж болзошгүй. Би энэ талаар NHK-д мэдэгдсэн байгаа" гэжээ. Түүний постыг  одоогоор хорин мянга гаруй хүн үзэж, арван таван мянга гаруй хүн хуваалцжээ.

Япончуудын хувьд  энэ мэдээг ихээхэн сөргөөр хүлээн авч Дахюуныг буруутгасан бол  Солонгосчууд эсэргээрээ "Япончууд одоо зүгээр л зогсоох хэрэгтэй тэд хохирогчдыг тайвшруулах ёстой" хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.  Мөн Дахюуны энэ зураг өнгөрсөн жилийн зураг бөгөөд тухайн үед биш яагаад одоо энэ сэдвээр ярьж байгааг ойлгохгүй байна гэжээ.

TWICE-ын олон улсын шүтэн бишрэгчид нь энэ асуудалд арай өөр өнцгөөс хандан Онодера Масару болох хувиа хичээсэн олны анхааралд өртөх гэсэн жижигхэн бодолтой хүн байна хэмээн цахим ертөнцөд шуугиж байна. 

"Comport Women" гэдэг нь дэлхийн II дугаар дайны үед Японы цэргүүдэд бэлгийн боолчлолд өртсөн Солонгос эмэгтэйчүүдийг хэлдэг бөгөөд энэ талаарх түүхийг Солонгосчууд өнгөрсөн оноос эхлэн сөхөж дайны үед эмэгтэйчүүд ямар аймшигтай он жилүүдийг туулж өнгөрүүлсэнийг  нийгэмд мэдээлжээ.

Харин MoryMond-ээс тэдгээр бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдийн туулсан зовлонг хүмүүст  мэдүүлэх гэж мөн тэдгээр эмэгтэйчүүдэд бага ч болов туслах зорилгоор "I MaryMond you, Your Graceful Heart" цамцийг гаргаснаар жирийн хүмүүс төдийгүй  олны танил хүмүүс тус цамцийг худалдан авчээ. Тэдний нэг нь TWICE хамтлагийн гишүүн Дахюун юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: kstarlive.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх