etoim.mn
photos/thhht.jpg

Швецарын алдарт теннисчин Рожер Федерер Лондонд зохиогдож байгаа ATP-ын хагас шигшээд Өмнөд Африкийн тамирчин Кэвин Андеронтай учраа таарч 6-3, 6-4 гэсэн харьцаатайгаар ялалт байгуулж, шигшээ тоглолтод шалгарлаа.Федерер энэхүү ялалтыг байгуулснаар 15 дахь удаагаа ATP-ын шигшээд шалгарч рекорд амжилтыг тогтоож байгаа юм. Түүний өрсөлдөгчөөр дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн теннисчин Новак Жокович Марин Чилич нарын хожсон нь тоглох учиртай билээ.

Жоковичийн хувьд сүүлийн дөрвөн жил ATP-ын шигшээд шалгараад байгаа бол Марин Чилич хожиж чадвал хоёр дахь удаагаа шалгарах аж. Тоглолт Улаанбаатарын цагаар Бямба гарагийн үүрээр 04:00 цагт болох хуваарьтай байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[66.181.167.65]

2018-11-19 10:03:45

Tashaa medee bna,