etoim.mn
photos/5bf287e7b051719112018175239_550.jpg

Гүржийн ерөнхий сайд Мамука Бахтадзе “Хар жагсаалт”-д багтсан иргэдийнхээ өрийг тэглэхээр болсноо Даваа гаригт /2018.11.19/ мэдэгджээ. Тус “Хар жагсаалт”-д нийт 600 мянган иргэн бүртгэлтэй байгаа аж. Өрийг тэглэх ажиллагаа арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Нийт 1,5 тэрбум лари буюу 500 гаруй сая ам.долларыг иргэдийнхээ өрийг төлөхөд зарцуулахаар төлөвлөжээ.  Тэдгээр 600 мянган иргэдийн 95 хувь нь 2000 ларигаас хэтрэхгүй хэмжээний зээлтэй байгаа ба 150 мянга орчим эмзэг бүлгийн иргэд, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч багагүй хувийг эзэлж байгаа гэв.

“Засгийн газрын энэхүү шийдвэр нь иргэдийн нуруун дээр дарамт болж буй хэт их хэмжээний өр зээлийг төлөх, түүний үр дүнд ядуурлыг бууруулж, иргэд улс орныхоо эдийн засаг нийгмийн амьдралд бодитоор оролцох оролцоог дэмжих зорилготой юм. Ингэснээр манай улсын эдийн засгийн байдал тогтворжиж, банкны салбар илүү эрүүл болно гэж найдаж байна” гэж Гүржийн ерөнхий сайд Мамука Бахтадзе хэлжээ.

Иргэдийн өрийг тэглэх санаачилгыг хэрэгжүүлэхэд Гүржийн ерөнхий сайд асан Бидзина Иванишвилигийн үүсгэн байгуулж санхүүжүүлдэг “Карту сан” хэмээх сайн үйлсийн сан бодит дэмжлэг үзүүлсэн байна. Одоогийн ерөнхий сайд Мамука Бахдатзе “Уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд “Карту сан” маш чухал хувь нэмрийг оруулсан. Тус сангийн дэмжлэггүйгээр бидний өр тэглэх санаачилга бодит ажил хэрэг болж чадахгүй байсан” хэмээн талархлаа илэрхийлсэн байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх