etoim.mn
photos/6427806-0-image-a-5_1542722854190.jpg

Дэлхий нийтийн хүртээл болдог алдарт  “Авьяаслаг британичууд” шоуны оролцогч Трикси Хартыг амиа алдсан талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Охины үзүүлбэр шүүгчдэд төдийлөн таалагдаагүй учир тэрээр дараагийн шатанд орж чадаагүй юм. Гэтэл шоу цацагдсаны дараа охиныг цахим орчинд хүмүүс илтээр доромжлох болсон бөгөөд үүнийг тэсвэрлээгүй Трикси аргагүй эрхэнд цахим хаягнуудаа бүгдийг нь хаажээ. Хэдийгээр тэдгээр шүүсжлэлүүдээс аль болох хол байхыг хичээдэг байсан ч Триксийг муулж шүүмжилж байгаа хүмүүсээс анхаарахгүй байж чадаагүй гэнэ.

Ийнхүү охин сэтгэлээр унаж эцэг эхийгээ гадуур явсан хойгуур амиа хорложээ.

Гэр бүлийнхнийх нь хэлж байгаагаар Трикси анхаарал сулрах хам шинж болон хувь хүний эмгэгтэй байсан учраас гэрээр сургадаг байжээ. Байнгын халамж болон эмчилгээнүүдийн ачаар Триксигийн бие хэдий сайн байсан ч цахим орчинд түүнийг шүүмжлэх нь охины өвчнийг сэдрээжээ.

Триксигийн эмээ охин минь биднийг орхин явсан. Миний охин сайхан дуулдаг байсан. Тэр аз жаргалыг мэдэрдэг байсан. Гэтэл хүмүүс түүнийг минь элдвээр хэлсээр байгаад биднээс салгачихлаа хэмээжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: mirror.co.uk

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх