etoim.mn
photos/33.jpg

Өнгөрөгч даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч  Дональд Трамп рокн ролын хааны төрөлх хот Миссиссипигийн Тулепод сонгогчидтой уулзсан байна.

Энэ үеэр тэр өөрийгөө Элвис Преслитэй андуурмаар адилхан залуу байсан гэдгээ  сайрхан ярьсныг Тульпо хотын оршин суугчид янз бүрээр хүлээн авсан байна.

 

Намайг залуу байхад шаргал үснээс бусдаар Элвистэй адилхан гэж хүмүүс ярьдаг байсан. Та нар үүнд итгэх үү? Би үүнийг том хүндэтгэл гэж үргэлж боддог” гэж Трамп ярьжээ.

Тэр Элвисийн фэн гэдгээ олон удаа илэрхийлж байсан. Энэ сарын эхээр Трамп ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх Чөлөөний Медалийг Элвис Преслид олгож байв. Цагаан ордонд болсон шагнал гардуулах ёслолын үеэр Бүгд Найрамдах Намын томоохон ивээн тэтгэгч Шелдон Аделсоны эхнэр Мириам Аделсон бас уг медалийг хүртэж байжээ.

Гэхдээ домогт дуучны төрөлх хотод ирээд өөрийгөө ингэж харьцуулсандаа санаа зовсон Трамп сүүлд “Та нар намайг өөрийгөө хэтрүүлж өргөмжиллөө гэж ярих байх” гэж зөөлрүүлсэн байна.

 

Удалгүй сошиал сүлжээнд Трампыг Элвистэй харьцуулсан зурагнууд олноор нийтлэгдэж эхэлсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх