etoim.mn
photos/gzt-019.jpg

ОХУ-ын Соёлын яам, Хакасын Засгийн Газартай хамтран Олон Улсын мэргэжлийн хөөмийчдийн "Хай Мори" уралдаан Хакасын нийслэл Абакан хотноо энэ сарын 16-18 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус уралдаанд өнөө цагт хөөмий өндөр хөгжсөн, хамгийн өрсөлдөөнтэй хөөмийчидтэй газрууд  болох ОХУ-ын Тува, Уулын Алтай, Башкортостан, Саха Якут, Халимаг, Буриад мөн Монгол, БНХАУ-ын  Өвөрмонгол, Шинжааны Алтай аймаг зэрэг есөн орны  хөөмийчид оролцсон.

Тэмцээний нээлт Енисей мөрний эрэг дээр тэдний уламжлалт зан үйлээр эхлэж,  Хакасын Бүгд Найрамдах Улсын Филармони, Үндэсний Төв Театрт хөөмийн зургаан төрлөөр зохион байгуулагдаж хоёр өдөр үргэлжилсэн юм.Тэмцээний сонин содон үзүүлбэрүүд, хөөмийчдийн ур чадвар олны анхаарлыг татаж байлаа.

Зохион байгуулагч улсын урлагийн нэрт зүтгэлтнүүд, яамны түшмэлүүд биечлэн ирж сонирхсон нь уламжлалт соёлоо хэрхэн хүндэлж, үүндээ ач холбогдол өгч, дэмжиж ажилладагийн илрэл болж байв. Мөн уралдааны завсраар "Үлгэр", "Күн күзэ" хэмээх хамтлагууд оролцож, уралдааныг чимж байлаа.

Тус Олон Улсын мэргэжлийн хөөмийчдийн “Хай Мори” уралдаанаас Соёлын биет бус өвийг өндөр түвшинд өвлөн уламжлагч, цуурч Э.Баатаржав дэд байр эзэлсэн юм. Тэргүүн байрыг Тувагийн хөөмийч Романов, Гранпри шагналыг Хакасын хөөмийч Владимир нар тус тус хүртсэн. Удаах байруудыг Өвөрмонгол, Уулын Алтайн хөөмийчид эзлэв.

Мөн Э.Баатаржав хөөмийн зургаан төрөл тус бүрд нь оролцож, "Алтай ятга", "Цуур" зэрэг хөгжмөө сурталчиллаа.

ӨВӨГ  ДЭЭДСЭЭС ЭХТЭЙ ЯЗГУУР ӨВ СОЁЛ МИНЬ МӨНХӨД ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

СУГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх