etoim.mn
photos/12.jpg

Их тэсрэлтийн дараа үүссэн ертөнц өнгөрсөн 13.7 тэрбум жилийнхээ түүхэнд хэр их хэмжээний гэрэл цацаргасныг хэсэг астрономичид тооцоолж гаргажээ.

Судалгааг ахалсан Өмнөд Каролинагийн Клемсон Шинжлэх Ухааны коллежийн астрофизикч Марко Ахелло “Урьд өмнө ийм тооцоог хэн ч хийж байгаагүй” гэж онцолсон байна.

Их тэсрэлтээс хэдэн зуун сая жилийн дараа анхны одод анивчиж эхэлсэн гэдэг. Үүнээс хойш оддын тоо тасралтгүй үржсээр ирсэн байна.

Тэгвэл эдгээр оддын нийт цацаргасан гэрлийн хэмжээ нь 4х10-ын 84 зэрэгт фотон (гэрлийн бөөм) буюу дэлгэрүүлбэл 4,000,000,000,000,000,000,000,000,000,000,

000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000 фотон болжээ.

Астрономичид тооцоог хийхдээ EBL (Extragalactic Background Light)-ийг хэмжих арга хэрэглэсэн байна. Энэ нь анх сансрын уудамд гэрэл цацарсан цагаас хойш хуримтлагдсан гэрлийн манан юм. Оддын цацаргаж буй гэрлийн 90 хувь нь энд хуримтлагддаг байна.

“Бид анхны одод бий болсон цагаас хойш тэрбум тэрбум жилийн завсартай үүссэн гэрлүүдийг хэмжсэн” гэж судалгаанд оролцсон Клемсоны коллежийн астрономич Вайдехи Палия тайлбарлажээ.

Хэмжилтийн үр дүнд одод үүсэх үйл явц 11 тэрбум тэрбум жилийн өмнө оргилдоо хүрсэн бол тэр цагаас хойш буурч байгааг мэдсэн гэнэ.

Одоо бол манай Сүүн замын галаксид жил бүр долоон од нэмж үүсдэг байна. “Science” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгааны үр дүн өмнө нь шууд бус утгаар хийгдэж байсан судалгааны дүнтэй таарч байгаа ажээ.

Судалгааны эцсийн зорилго нь их тэсрэлтийг хүртэл ертөнцийн түүхийг эргэж харах боломжийг бий болгоход чиглэж байгаа гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх