etoim.mn
photos/9696.jpg

Лавайн Энхсайхан Дүү 1-д би 3-д орох жилээ аймгийн төвд хөгшин аавынд байх боллоо. Бид хоёр хоёулаа хөдөлгөөн ихтэй нь дэндсэн баньд нар .Миний дүү Очироо эрх танхи өссөнөөс гадна над шиг сургууль соёлоор явж өө сэв нь дарагдаагүй оригналаараа амьтан байлаа. Хөгшин аавынх нэг хүргэнийтэйгээ хашаандаа цуг амьдрах ба тэднийх Очироотой чацуу сахилгагүй бор баньдтай нэр нь Тулгаа. Хоёр хашир нэг ангид суралцдаг ба өдөртөө хэдэн удаа сайдалцаж муудалцан хэрэг тарьж явдаг нөхдүүд байлаа. Хөгшин аав ээж хоёр маань бурхан тахил ихтэй ,шүтлэг сайтай . Мацаг өдрүүдэд зул барьдаг орой нь будаатай цай чанаж бяцхан цайллага хийх ба дараа нь маань хөгжөөдөгсөн. Хүүхдийн ухаан сэргэг тул хөгшин аав ээж хоёрын уншдаг маань мэгзэмүүдийг бид дорхноо сурж үг үсэг алдалгүй дагаж уншдаг байлаа ... Өө нэг чухал юм мартчихаж . Хашаа хороогоо төдийгүй гэрийн хаалгаа ч дангинатал бөхлөн цоожлоод суудаг байлаа . Молом тойны маань,авралтай гурван чухагыг унших боловч Дөнчүүр маань л голцуу хөгжөөдөгсөн. Социализм ид хүчээ авсан үе тул шүтэн бишрэх эрх чөлөө хаалттай байснаас зул барих, маань унших, Бурхан шүтээнээ ил гаргаж тавьж болдоггүй байлаа. Хэрэв одооных шиг ил гаргаад эрийтэл өрчихөөд зулаа барьчихсан арц хүжээ уугиулсан шигээ сууж байвал шорон орж дээлээ толгой дээгүүрээ нөмрөхгүй юмаа гэхэд засаг захиргаа шүүх цагдаагаар залхталаа явж явж ихээ ухаан сууж гэгээрсэний хүчинд нууц байдалд орохоос аргагүй болдог байсан бололтой юм билээ. Ид л харсан үзсэнээ сониучирхан гайхаж учрыг нь олох гэж бяцхан сэтгэхүйнхээ хирээр тайлахыг хичээж явсан бид гурав ч санамсаргүй түүний гэрч болсоноо бодоход инээдэмтэйгээс гадна эмгэнэлтэй ч байсан юмуудаа. Биднийхээ төлөө амиа тавьдаг 2 сайхан буурлаа санаатай, санамсаргүй мөн ч их зовоодог байждээ... Дээр үеийн айлууд ихэвчилэн өндөр шургааган хашаатай . Хөгшин аавынх ч мөн тийм хашаатай, дааман хаалганыхаа хоёр талд бусдаасаа өндөр үзүүрийг нь шовхолж ирчлээ гаргаж будсан шонтой . нэг өдөр Очироо Тулгаа хоёр нөгөөх хоёр шон дээр чинь авирч оройд нь шувуу шиг суучихаад нэг нэгэнтэйгээ түлхэлцэж гарав . Тэгсэнээ хэн нь эхэлсэн юм бэ бүү мэд Нэгээ мянган бодийсадааваа нэгээ мянган бурхан ба нэгээ мянган нэгээ түмэн арьяабалаа ум маарээ баднаа нэртүү шаарийхан ум ма ни бад мэ хум . гээд л гудамжны нөгөө өнцөгт дуулдахаар чанга чанга дуугаар уянгалуулан уншиж гарав . Хөгшин ээж минь байдгаараа сандарч чухам л нүд нь орой дээрээ гарчихсан надад - Хүүе чи цаад хоёр чарлаабаа бушуу буулгаад ирээч гэх нь өрөвдмөөр. Хоёр чарлааб дээр нь очиж – Хөгшин ээж та хоёрыг дуудаж байна бушуул гэтэл - Битгий худлаа яриа бай гээд намайг тоосонгүй нөгөө бодийсадааваагаа үргэлжлүүлэн уншаад бүүр хэрэлдэж гарав.  –Хүүе Морин толгойтоо 4 мянган бодий садааваа гээч гээл дуу нь өндөрлөн хашгичиж гарав. –Үгүй ээ булуу толгойтоо хүгшаав ингэж унш гэсэн юм мэдүү  -Худлаа яриад бай хүгшээж ингэж уншдаг юм мэдүү Морин толгойтоо л гэнэ. Дүүг ирсэний дараахан Тулгаа Очироогийн зуйвандуу толгойг соргогоор ажиглан морин толгойт гэж нэрлэхэд нь Очироо мөчөөгөө өгөлгүй Өөгүй бөөрөнхий атлаа хойшоо ялимгүй түрсэн толгойд нь таарсан булуу толгойт гэсэн хоч өгч муудалцахаараа нэг нэгнээ хочлон дууддаг байлаа Тэгсээр байгаад бараг 10 мянган бодисатава хүргэж би буулгах гэж аргаа бараад байтал хүргэн ах ажлаасаа ирж таараад хоёр хашрыг эвтэйхэн нь аргагүй буулгаад хөтөлж гэрт оруулан өгч манай хоёр хашир ч шангаа хангалттай хүртэж -Байяаа гээд л бахирч гарав . Гэсэн ч Очироо Тулгаа хоёр өөрсдөө төдийгүй би хүртэл биднийг маань хөгжөөхөд уриалан дуудаж заасан атлаа , маань хөгжөөхөд магтаж урамшуулдаг атлаа яагаад тэгж шийтгэснийг нь ухаж чадахгүй байлаа... Тэр явдалаас хойш хөгшин аав ээж хоёрыг загнахаар, зодохоор нь товчхондоо дургүй хүргэхээр нь үе үе хашраадаг болсон бөгөөд бас хөөрхөн жүжиг тоглуулдаг ч гэмээр юм уу. тоглодог ч гэмээр юм уу болсон нь их л зугаатай байдагсан. Энэ нь юу гэвээс хөгшин аав ээж хоёр мацаг өдрөө Бурхан тахилаа ил гарган тавьж зул өргөн арц хүж уугиулдаг тэр өдөр нь найзуудынхаа нэгээр нь хаалгаа чангахан нүдүүлчихээд хүн ирлээ хашгирч ороход Хөгшин аав ээж хоёр ууж байсан цай цүй, хийж байсан ажил  Үйл юу л байна түүнийгээ шидчихээд л зулаа очиж чимхэн тосыг нь асгаж цутган Бурхан тахилаа хам хум хамхиж аваад зургын жаазныхаа араар чихэхдээ яаж сандарч буйг нь харан кайф авч нэг нэгэн рүүгээ дохиж занган хатгаж чичэн инээдээ барьж ядсанаа гадаа гарч зайдуухан очоод  -Ёстой гоё хүгшаав бурханаа авах гэж яваад ширээн дээр таварцаглаад уначихсан ширээний хөл хугарчихсан хазгар ширээн дээр яаж хичээлээ хийнээ  -Та хоёр сая харав уу хүгшаавын гар чичрээд Салга Нөөнөө шиг ха ха хи хи -Хүүеэ чи хүгшээжийг харавуу хормой дээрээ гишгээд авдар мөргөөд уначихсан духнаас нь цус гарчихсан байна лээ лав өвдөж байгаа даа -Хөгшин аав бурханаа унагаад хагалчихсан бид нарыг хагалсан бол лав зөндөө их зоднодоо. Өөрөө хагалчихсан юм болохоор юу ч хэлэхгүй дээ -Тэгж тэгж таварцаглаж унаад тэгж босоод Бурханаа тэгж унагаад чи харсануу ёстой гоё тиймээ гээд л элгээ хөштөл хөхрөлддөгсөн... одоо бодоход бидний төлөө хамаг байдагаа зориулж явсан ачтай хоёр буурлаа арай хэтэрхий харгис шийтгэдэг байждээ чухам л бид гуравт инээд Хөгшин аав ээж хоёрт ханиад болдог байсан юм ... Томоогүй гэнэн насаа гэж юунд баярлаж юунд харуусахаа мэдэхгүй л явж дээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх