etoim.mn
photos/7979.jpg

-Олон жилийн өмнө Гаитийн зэлүүд эрэг дээр хоёул загас наадуулчихаад нүцгэн хэвтэж байхад Жереми де Сент-Амур гэнэт санаа алдсанаа "Би хэзээ ч хөгшрөхгүй" гэжээ. Бүсгүй үүнийг өршөөлгүй цаг хугацааны эсрэг ганц дайчин шиг баатарлагаар тэмцэх нь гэж ойлгосон ч тэрээр тун ч ойлгомжтой залруулж "Би жаран насандаа амиа хорлохоор эргэлт буцалтгүй шийдсэн" гэсэн аж

-Учрыг нь олдоггүй нэгэн зүйлд олон удаа зовж шаналж байсан Флорентино Ариза олон бүсгүйд зэрэг, бүр ижил нажидтай, хэнээс нь ч урвахгүйгээр дурлаж болдгийг түүнээс л сурсан юм. Хөлөг онгоцны зогсоол дээр олон хүний дунд ганцаар зогсож байхдаа “Зүрхэнд янхны газрынхаас ч илүү олон өрөө байдаг юм байна” хэмээн өөртөө гэнэт уурсангүй хэлсэн удаатай

-Арельяногийн бэлэвсэн эхнэр болох өөр нэг Пруденсиа ихэд наалинхай, Флорентиног гэртээ аль болох удаан байлгахын тулд товчийг нь тасдан хувцсыг нь тайлж хаян хүслээ гүйцээчихээд буцаагаад оёод суучихдаг байж билээ.

-Урбино "Би мөдхөн үхэх юм шиг байна" гэж үнэн сэтгэлээсээ хэлжээ. Эхнэр нь хариу хэлэхдээ сормуусаа ч хөдөлгөсөнгүй.  - Тэгвэл сайн л биз. Тэгээд хоёулаа амар тайван болно гэжээ

-Касальдуэрогийн ордонд ганцаардаж байхдаа хүүхдээ танихад суралцаж, хоорондоо танилцаж, хүүхдийг өөрийн хүүхэд болохоор нь л хайрладаг юм биш, харин тэднийг өсгөж байхад үүсдэг харилцаа, нөхөрлөлөөс хайр үүсдэг гэдгийг ихэд баяр хөөртэй олж мэджээ

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

huuramchiig ilruulegch

[66.181.177.58]

2018-12-03 17:33:50

mongol ardiin zuir ugt hogshrohiig toirch chadahgu