etoim.mn
photos/3-8-101354-1388518779.jpeg

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай ирэх оны нэгдүгээр сард уулзаж магадгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн одоогийн байдлаар уулзалт зохион байгуулах боломжтой гурван байршлыг тодорхойлоод байгаа юм байна. Хоёр улсын Төрийн тэргүүн нар энэ оны зургаадугаар сард анх удаа Сингапурт уулзаж, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлыг хэлэлцсэн юм. Хэдий тийм боловч АНУ амлалтаа биелүүлээгүй гэж үзэн БНАСАУ-ын тал цөмийн хөтөлбөрийг бүрэн зогсоох үйл явц хойшлуулаад байна.

Өнгөрсөн сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео БНАСАУ-ын төлөөлөгчтэй уулзаж, хоёр улсын төрийн тэргүүн нарын дараагийн уулзалтын талаар хэлэлцэхээр төлөвлөж байсан нь цуцлагдаад байсан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх