etoim.mn
photos/1010010.jpg

"АНУ хориг арга хэмжээ авсан хэдий ч манай улс алт экспортлох эрхтэй" гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн даваа  гарагт мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай яриа хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн байна.

"Венесуэль болон Турк улс нь эдийн засгийн тусгаар тогтнолтой бөгөөд алт бол тэдний нэг хэсэг юм. Бид алтаа худалдан, борлуулах болно. Хэн ч бидэнд саад учруулахгүй. Улсдаа үйлдвэрлэж буй зүйлийг дэлхийд борлуулах эрхтэй” хэмээн Н.Мадуро онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн газрын тос, уул уурхай, аялал жуулчлалын салбарт оруулах Туркийн хөрөнгө оруулалтад бэлэн байна гэж тэрбээр хэлсэн байна.

"Манай улс Венесуэлийн эрх баригчдад эдийн засгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна" гэж Туркийн ерөнхийлөгч Т.Эрдоган өмнө нь мэдэгдсэн юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх