etoim.mn
photos/igk_b.jpg

Францын нийслэл Парис хотноо өнгөрөгч бямба гаригт зохион байгуулагдсан эсэргүүцлийн жагсаал үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн үүссэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

Цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд даралттай ус болон нулимс асгаруулагч хий ашиглажээ.

Мөн эсэргүүцэл үзүүлсэн, бусдын амь нас, эд хөрөнгөд халдахыг санаархсан этгээдүүдийг баривчилсан байна.

Баригдсан хүмүүсийн тоо хэдийнэ 1500-д хүрсэн гэж Парис хотын Цагдаагийн газраас уламжлав. Жагсагчид нэн даруй тарахгүй бол баривчилгаа үргэлжилсээр байх болно гэдгийг эрх баригчид сануулжээ.

Иргэд Ерөнхийлөгч болон Засгийн газраа бүхэлд нь огцрохыг шаардан ийнхүү жагсч байна. Уг жагсаалаас өмнө нь "шар хантаазтан"-ууд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн, 14 хоног жагссан билээ. Эрх баригчид хэсэг хугацаанд шатахууны үнийн татварыг нэмэхгүй гэдгээ илэрхийлсэн билээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх