etoim.mn
photos/lklk.jpg

Сэлэнгэ аймагт “Ургацын баяр-2018” бөхийн барилдаан Сэлэнгэ аймагт боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий зургаа даван түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, улсын заан Батзоригийн Батмөнх тав даван үзүүрлэлээ. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, улсын харцага Бат-Очирын Одгэрэл шалгарав.

Дунд шөвөгт улсын начин Д.Анар, аймгийн арслан Ц.Мөнхбаяр, аймгийн заан Н.Энхжаргал нар шалгарсан бөгөөд сүүлийн үед тогтмол таарч барилдаж буй улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Д.Анар нар энэ барилдаанд дахин таарч бяртай харцага Б.Бат-Өлзий даагаа нэхсэн байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх