etoim.mn
photos/tytytytttttttttttttttttttttttt.jpg

Дэлхийн топ 100 зэвсэг үйлдвэрлэгчийн жагсаалтад АНУ-ын 42, ОХУ-ын 10 компани байна

Өнөөдөр буюу Даваа гарагт Stockholm International Peace Research Institute (SIPRI) судалгааны байгууллага дэлхий дахины зэвсэг үйлдвэрлэлийн тайланг гаргаж танилцуулжээ.

Тайланд өгүүлснээр 2017 онд зэвсгийн худалдаа, цэрэг армийн үйлчилгээнээс АНУ нийтдээ $222.6 тэрбумыг олж дэлхийд тэргүүлсэн байна.

Дэд байранд $37.7 тэрбумын зэвсэг борлуулсан ОХУ оржээ. АНУ-ын орлого өмнөх жилээсээ 2 хувь, ОХУ-ын орлого 8.5 хувь тус тус өссөн байна.

2016 онд дэлхийн хоёр дахь том зэвсэг нийлүүлэгч нь Их Британи байсан бол 2017 онд тус улсыг ОХУ гүйцэж түрүүлжээ.

Мөн SIPRI тайланд дэлхийн топ 100 зэвсэг үйлдвэрлэгч байгууллагуудыг жагсаахад 42 нь АНУ-ынх, 10 нь ОХУ-ынх байна.

“Оросын компаниуд 2011 оноос хойш зэр зэвсгийн үйлдвэрлэл борлуулалтаа огцом нэмэгдүүлсэн нь ОХУ армиа орчин үеийн жишигт хүргэхээр ажиллаж байгаагийн илрэл юм” гэж SIPRI байгууллагын Арми, Зэвсгийн Зардлын хөтөлбөрийн ахлах судлаач Семон Веземан тайлбарлжээ.

Мөн энэ жилийн тайланд ОХУ-ын компани анх удаагаа дэлхийн топ 10 зэвсэг үйлдвэрлэгчийн тоонд багтсан нь Алмаз-Антей болсон байна.

2017 онд тус компани борлуулалтаа 17 хувиар өсгөж, $8.6 тэрбумд хүргэжээ. Алмаз-Антейгаас гадна өнгөрсөн онд борлуулалтаа 15-аас дээш хувиар өсгөсөн Оросын гурван компани байгаа нь Объединённая Двигателестроительная Корпорация (25 хувь), Высокосоточные Комплексы (22 хувь), Корпорация Тактическое Ракетное Вооружение (19 хувь) байгаа юм. 

Гуравдугаар байрт орсон Их Британи $35.7 тэрбумын зэвсэг борлуулж, Европын хамгийн том зэвсэг үйлдвэрлэгч орон болжээ. Тус улсын долоон компани дэлхийн топ 100-д багтсан байна.

Tоп 100-д багтсан компаниуд 2017 онд нийтдээ $398.2 тэрбумын зэвсэг борлуулсан нь 2016 оныхоос 2.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Гэхдээ энэ тайланд Хятадын компаниудыг оруулаагүй нь найдвартай тоо баримт олдоогүйтэй холбоотой гэнэ.

1966 онд байгуулагдсан SIPRI нь зэвсэглэл, цэрэг армийн чиглэлээр судалгаа явуулдаг, олон улсын хэмжээний хараат бус байгууллага юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх