etoim.mn
photos/aguin sur.jpg

 Агуйд байрладаг сургууль: БНХАУ

Агуйд байрладаг сургууль нь БНХАУ-гийн Гуйчжоу мужийн Мяо тосгонд байдаг. Гуйчжоу нь БНХАУ-ын хамгийн ядуу буурай мужид тооцогддог бөгөөд засгийн газраас нь төдийлөн анхаардаггүй. Тиймээс тосгоныхон өөрсдийн нөөц бололцоогоороо ойролцоох агуйгаа сургууль болгосон юм. Ингээд 1984 онд найман багш, 186 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. 

Зарим сурагчид сургууль дээрээ өдөр бүр 6 цаг өнжиж мэдлэгийн их далайгаар аялж мэдлэг, боловсролтой хүн болохын төлөө сурч байхад тосгоны зарим иргэн нь сургуулийн ирээдүйд сэтгэл зовниж байсан юм. Энэ нь 23 жилийн дараа жамаараа болж сургуулийг хааж оронд нь шинэ барилга байгуулж өгчээ. Засгийн газрын төлөөлөгчийн хэлснээр БНХАУ бол агуйн иргэдийн орон биш учраас ийм зүйл зайлшгүй хийгдэх ёстой гэдгийг онцолсон байна.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх