Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/eba12b0e27764cab1f1ef024e4f19b7fe6c5d955.jpg

Цагаан сар айсуй. Сүүлийн жилүүдэд иргэд томоохон баяр ёслолоор үндэсний хувцсаараа гангарах, гоёх болсон билээ. Тиймээс баяр хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд “Нарантуул” захыг зорин сар шинийн гоёлын үнийг сонирхлоо. Түм түжигнэж, бум бужигнасан энэ л газар  иргэд хямд үнэ, сонголтыг нь харан дундаж амьдралтай хүмүүсийн зорин ирдэг. Тиймээс захаар орж, үнэ ханш судлангаа үндэсний хувцасны талаар хүмүүс ямар бодолтой болсныг тандлаа.

Сонголт арвинтай Монгол дээл

Монгол түмний уламжлалт их баяр цагаан сараар шинэ дээл өмсөн тухайн шилийн өнгөө тодорхойлдог уламжлал өнөөдрийг хүртэл өвлөгдөн ирсэн. Тиймээс цаг нь тулсан цагаан сарын өмнө иргэд хэдийнээ захиалгаа хаасан салон, оёдлын газрын хаалгыг сахин царайчласнаас энд ирж, бэлэн урласан дээл сонгох их болж. Монгол дээлийн бас  нэгэн гайхамшиг бол Европ, Ази хувцас шиг тэр бүр нарийвчилсан хэмжээ заагаад байхгүй хэн хүнгүй тааруулаад өмсчихдөг онцлог хувцас. Тиймээс энд л хамгийн өргөн сонголтоор дан дээлээс эхлээд даавуу, торгон, хөвөнтэй, кашмер, ноолууран тэр бүү хэл хурга, булган дотортой гээд төрөл бүрээрээ өнгө алаглана байна. Залуучууд “хүннү” болон орчин үеийн загвар бүхий дээлийг түлхүү сонгож байсан бол дунд болон  хижээл насныхны энгийн загвартай кашмеран дээлийг илүүтэй сонирхон худалдан авч байгаа харагдсан шүү.

 

Үндэсний дээл 20 мянгаас нэг сая 500 мянган төгрөг

Үнэ ханш нь ч янз бүр. Хамгийн хямддаа 20 мянган төгрөгийн үнэтэй хүүхдийн дээл. Хүүхдийн дээл загвар, хийц, материалаасаа хамаараад хамгийн үнэтэй нь буюу ууж, хантаазтайгаа 75 мянган төгрөг байв. Харин том хүний дээлийн үнэ 70 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Дундаж дээл 180-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Хос дээл 450-500 мянган төгрөг. Хос дээлийн загварын хувьд өнөөх “хүннү” хэмээх загвар голчлон байсан бөгөөд материалын хувьд кашмер зонхилж байсан шүү. Харин хамгийн үнэтэй нь битүү хурган дээл 950 мянгаас нэг сая  500 мянган төгрөгийн үнэтэй байсан. Нэгэнт дээл авсан хүн монгол цамц, хантааз сонирхож магадгүй юм. Тэгвэл монгол цамц  30-40 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хантааз эрэгтэй нь 80-150, ууж 75-120 мянган төгрөгийн үнэтэй байна.

Сар шинээр нэг лангуунаас 60-200 дээл борлогддог

“Нарантуул” захын дээлний нэг лангуу цагаан сараар 60-200 дээл борлуулдаг гэнэ. Өөрөө дээлээ урлан энд зогсож, борлуулдаг эмээтэй хэсэг зуур ярилцан зогслоо. Тэрээр өнгөрсөн жилийг бодвол энэ жил дээл урлан энд авчирч, борлуулдаг хүмүүсийн тоо өссөн болохоор гүйлгээ багассан хэмээн ярьсан юм. Уран гартан эмээ маань гэртээ дээлээ урлаад өдөртөө эндээ зогсож зардаг аж. Өнгөрсөн жил цагаан сарын үеэр 160-аад дээл борлуулжээ. Энэ жил материалын үнэ бага зэрэг өссөн учраас үүнийгээ дагаад дээлний үнэ ч өссөн гэнэ. Монголчууд аливаа юмыг цагийг нь тулгаж хийдэг болохоор өдийд л хэдэн дээлээ борлуулаад авдаг гэнэ. Түүний цагаан сард зориулан урласан дээлүүдээс 60-аад нь хэдийнээ эзэндээ очжээ.

 

Харин эмээгийн зэргэлдээ зогсон дээл зарж буй залуу “Цагаан сар дөхсөн болохоор хүмүүс дээл авах нь ихэссэн л байна. Гэхдээ өнгөрсөн жилийнхийг бодвол үнэ нь арай нэмэгдсэн. Тэгсэн ч гэсэн түрүү жилүүдийнхийг бодвол манайхан дээл авах нь эрс ихэссэн.  Хүмүүс голдоо хүннү энгэртэй дээл сонирхож байна. Одоо цагаан сар дөхөх тусам илүү үнэд орох байх” хэмээн ярьсан юм.  

Хамгийн эрэлттэй малгай “Лоовууз”

 Дээл өмсөж, гоёх бол малгай, бүс, гутал бэлдэх гээд хэрэгцээ их. Тэгвэл зах дээр шляпан малгай 15-50 мянган төгрөгийн үнэтэй байна. Бас л материалаасаа шалтгаалж байгаа юм гэсэн. Харин булган малгай 250-300 мянган төгрөг, тарваганы арьсан малгай 100 мянга, илбэнхэн малгай 150 мянга төгрөг гээд л төрөл бүрээрээ байна лээ. Энэ жил хамгийн эрэлттэй байгаа малгай бол “Лоовууз” гэнэ. Хөгшин, залуу гэлтгүй хэн хүнгүй зохих энэхүү малгайг том, жижиг, торгоны өнгөний сонголттойгоор том хүнийх 25-50 мянга, хүүхдэд зориулсан нь 15 мянган төгрөгийн үнэтэй аж. Мөн үнэг, чонын арьс болон чоно, үнэгний хөлтэй болон чихтэй малгай ч эрэлттэй байгаа бөгөөд тэрхүү загваруудыг залуус их сонирхон авч байгаа харагдсан шүү. Та ийм малгайг загвар хийцээс нь шалтгаалан 70-85 мянган төгрөгөөр өөрийн болгох боломжтой.   

Дээл, малгайгаа бэлдчихсэн хүн мэдээж үүндээ тохирох аятайхан гутал сонирхоно шүү дээ.  Цааш гутлын лангууны Монгол гутлын хэсгийг зорилоо. “Нарантуул” дээр элдэв хээтэй арьсан гутал, хром, монгол, буриад, цааны годон гутлууд төрөл төрлөөрөө  лангуун дээр өрөөстэй. Үнийн хувьд ээтэн хоншоортой арьсан гутал 50-80 мянган төгрөг, монгол хром 50 мянга, Орос хром 600-800 мянган төгрөг,  хүүхдийн нэхий дотортой гутал 25-30 мянган төгрөг гээд төрөл өнгөний хувьд өргөн сонголттойгоор эгнүүлэн тавьжээ. Мөн Монгол гутлын хувьд ямар ч хээ угалзгүй, цулгай нь 80-150 мянган төгрөг, 32 угалзтай бол 350-400 мянган төгрөг байсан. Ерөнхийдөө угалзнаасаа шалтгаалаад янз бүрийн л үнэтэй юм билээ.

Ямар ч байсан монголчууд нэг үеэ бодвол үндэсний хувцсаа өмсөхийг хүсдэг, гангарахыг боддог болж. Үндэсний хувцас гэдэг тухайн үндэстний маш том соёл. Тэр дундаа монгол хувцас ганган хээнцэр, биед эвтэйхэн, өнгө загварын шийдэл сайнтай байдаг. Тиймдээ ч дэлхийд гайхагдаж байгаа. Уншигч авхай та цагаан сараар үндэсний хувцсаараа гангарахаар шийдсэн бол зах ороод үзэхэд илүүдэх юун. Тэгээд ч баяр хаяанд ирсэн үед  "Нарантуул" захаар  "шур" хийн бэл бэнчингийнхээ хэмжээгээр бэлэн бараанаас сонголтоо хийхэд яагаад болохгүй гэж

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Д.Алтаа

[150.129.141.148]

2018-12-19 07:24:23

Сар шинээр хүн бүр л гоё сайхан хувцасладаг. Заавал дээл өмсөх ёстой биш үндэсний хувцсаар гоёсон хүмүүс сайхан харагддаг. Гэхдээ энгийн цэвэрхэн дээл сайхан.Тэрнээс элдэв маяг хэтэрсэн байхаар нэг л биш байдаг юм. Энэ жилээс эхлээд айл бүр тавгын идээ боов боорцгоо өөрсдийн гараар хийдэг болбол тэр ёсд зүйд нийцнэ. Ул боов биш гэрийнхээ боорцгийг өөрийн гараар хийдэг болчихвол тухайн айлын идээний амтыг мэдэрнэ. Энэ л гоё. Цагаан идээгээрээ төрөл бүрийн амттанг янз бүрээр бэлтгэдэг болбол энэ монголыг бас монголоор нь байлгана. Гаднын эрээн мяраан цаастай чихрээ янз бүрийн ааруул аарц, ээдэм өрөм, хурууд бяслаг хайлмагаар солих ёстой. Дээлнээс илүү идээндээ анхаарах цаг болсон.

зочин

[202.131.245.26]

2018-12-18 18:46:32

Нэг баяраас нөгөө баярын хооронд амьдараад байгаа юм уу Хүн дууриаж өрөөсөн хөл дээрээ явах хэцүү байна. Яасан дуусдаггүй баярнууд вэ Монголчууд амьдрал хүнд хэцүү байна гэж хэлээд л баяр өнгөрөөхгүй юм тэгэхээр баян байна гэсэн үг

Зочин

[117.111.10.205]

2018-12-18 18:30:06

hol ochij hutsaqrai pzda iim pzdanudiig oohshuulelgu ezegtei nar deel oyood surchaasai niiteere deel oej surah ayan yavuulmaariin pzdq 2 miter daavuu gehed denduu unetei pzda

Зочин

[202.55.188.46]

2018-12-18 17:06:01

Битгий шаагаад бай. Шинэ жилийн синдромноос яаж эсэн мэнд гарна даа гэж бодож суухад элэнцэгнийх нь цагаан сар. 2 навч нь салаад уначихгүй бол тэр ямар ч хэрэгцээгүй булга, лоовуузыг чамирхаж өндөр үнээр авах эрүүл сэтгэлгээтэй хүн байхгүй.

damchn

[122.201.28.8]

2018-12-18 17:00:05

hudlaa medee bicheed bgaarai, on garaagvi bhad yun tsagaan sariin deel huvtsas