Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/hermes.jpg

Английн Манчестер Юнайтед клуб Франц довтлогч Антони Марсиалтай гэрээгээ сунгана гэж мэдэгдлээ. 23 настай залуу тоглогч Марсиалын гэрээ 2020 онд дуусах бөгөөд Юнайтед эрсдэл гаргалгүй ирэх зун гэхэд том гэрээний санал бэлдэж байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Учир нь Францын телевизийн мэдээлснээр Испаний Реал Мадрид клуб Антони Марсиалыг сонирхож, гэрээний санал бэлдэж байгаа аж. Марсиалын хувьд анх 2015 онд Францын Монако клубээс 36 сая еврогийн гэрээ байгуулж Юнайтед нэгдэж байсан билээ.

Тэрээр энэ улиралд Английн Премьер лигт 13 тоглолтод оролцохдоо 7 гоол оруулаад байгаа бол Аваргуудын лигт 5 тоглолтод оролцож нэг гоол хийсэн юм.

Эх сурвалж: BBC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх