etoim.mn
photos/trump.png

Төв Америкийн Панам улсаас хэдэн сарын өмнө шинэ төрлийн хоёр нутагтан олдсон билээ. Ерөнхий харагдах байдал нь чийгийн улаан хорхойтой төстэй ба 10 см урттай, нүдгүй аж. Тэрбээр аюул учрахад толгойгоо элсэнд нуудаг зуршилтай болохыг тогтоожээ.

Уг ер бусын амьтанд нэр өгсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

Түүнд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч, тэрбумтан Дональд Трампын нэрийг хайрласан байна.

Эрдэмтэд уг хоёр нутагтанд нэр өгөх эрхийг дуудлага худалдаагаар зарсан ба барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг "EnviroBuild" компанийн ерөнхий захирал Эйдан Бэлл 25 мянган ам.доллараар худалдан авчээ.

 

Тэрбээр "Энэ амьтанд Дональд Трамп гэх нэрийг хайрлахаар боллоо. Тэрбээр шинжлэх ухааны салбарт шинээр бүртгэгдсэн нэгэн бол Трамп улстөрийн салбар дахь нэгэн тэсрэлт бас нээлт. Хоёр нутагтан аюул учрахаар элсэнд толгойгоо нуудаг. Ерөнхийлөгч Трамп саяхан цаг уурын өөрчлөлттэй тэмцэх "Парисын гэрээ"-нээс гарч буйгаа зарласан. Түүний үйлдэл яг л хоёр нутагтны үйлдэлтэй ижил, өөрийгөө хамгаалах гэсэн оролдлого" гэж мэдэгджээ.

Дуудлага худалдаагаар олсон дээрх мөнгийг эрдэмтэд "Rainforest Trust" ойн хамгаалагчдын нийгэмлэгт хандивласан гэнэ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх