etoim.mn
photos/derik.jpg

2011 оны NBA-н драфтын 2 дахь сонголт болсон Дэррик Уильямс энэ жилээс Евролигт хүч үзэж байгаа. Миннесота, Сакраменто, Нью Йорк тэргүүтэй NBA-н 6 багийг дамжсан тэрбээр үзэгчдийн хүлээж байсан амжилтыг үзүүлж чадаагүй юм. Харин Евролигт түний тоглолтын арга барил тун сайн тохирч байна гэж олон хүн үзэж байгаа.

Германы Байерн Мюнхен клубтэй гэрээ хийсэн Д.Уильямс 12-р тойрогт Литвийн лигийн босоо аварга Жалгирис клубын эсрэг тун сайн тоглосон бөгөөд тойргийн шилдэг тоглогчоор тодорчээ.

27 настай Америк залуу тус тоглолтод 27 оноо авч багаа тэргүүлснээс гадна 7 самбар, 3 оновчтой дамжуулалт хийж, 2 удаа бөмбөг тасалжээ. Улмаар түүний ашигтай тоглолтын үзүүлэлт +35 оноод хүрсэн нь Германы багийн ялалтын гол учиг байсан аж. Тус тоглолтод 88-84 харьцаатай Байерн Мюнхен ялалт байгуулсан байна.

Дэррик Уильямс анх NBA-орж ирэхдээ тун өндөр үнэлэгдэж байсан бөгөөд Клей Томпсон, Кавай Леонард, Кемба Уокер нарын шилдгүүдийг ардаа хийж байсан нэгэн юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх