etoim.mn
photos/Сэтгүүлч_b.jpg

Энэ онд нийт 80 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алджээ. Мөн 348 сэтгүүлч ял авч, 60 сэтгүүлч сураггүй болж, барьцаалагдсан байна. 

Европ болон Азийн орны хэвлэлийн салбарт ажилладаг найман сэтгүүлч бусдын нэр хүндэд халдсан, ташаа мэдээлэл тараасан хэргээр ял сонссон аж. Түүхэндээ анх удаагаа сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн тоо ийм өндөр үзүүлэлтэй гарчээ. 

2017 онд бусдын гарт амиа алдсан сэтгүүлчдийн тооноос 15 хувиар илүү байна. 2015 оноос амиа алдсан сэтгүүлчдийн тоо огцом буурч байсан ч 2018 онд өссөн нь тус байгууллагын санааг зовоож буйг тайландаа дурьджээ.

Сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдсэн хамгийн ноцтой хэрэг өнгөрөгч аравдугаар сард гарсан. "Вашингтон Пост" сонины сэтгүүлч, тоймч Жамаль Хошагги Туркийн Истанбул хотын Саудын Арабын консулын газарт очсоныхоо дараа сураггүй болж, амиа алдсан юм.

Мөн Мьянмарын шашны цөөнх Роханжи үндэстний эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн талаар сурвалжлага бэлдсэн явсан "Ройтерс" агентлагийн сэтгүүлч, зураглаачид тус улсын шүүхээс 14 жилийн оноожээ. 

2018 онд амиа алдсан сэтгүүлчдийн 70 орчим хувь нь зохион байгуулалттай аллагын золиос болжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх