etoim.mn
photos/oniiii 123.png

Чингис хаан” одонг хүртэх иргэн 3 сая гаруй Монголчуудаас тодорсонгүй

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархалын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Чингис хааны одонг олгодог. Энэ жил тус одонг олгоогүй өнжсөн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас  "Энэ жил "Чингисийн одон" олгохгүй, алгасахаар болсон" гэж мэдээлсэн юм.  3 сая гаруй иргэнтэй Монгол улсаас Чингис хаан одонг хүртэх эрдэм мэдлэг, авъяас чадвар, бяр тэнхээ, аз одтой хүн олдоогүй нь харамсалтай. Чингис хаан одонг өгөхгүй биш өгье гэсэн ч болзол хангах иргэн олдоогүй юм гэнэлээ.

Жилээс жилд өчнөөн л тэмцээн уралдаан болж Монгол хүний мэдлэг чадварыг дэлхий дахинд таниуллаа л гэх юм, тэгвэл тэдгээр хүмүүс яагаад Чингис хааны одонгийн болзолыг хангаж чадахгүй байна вэ, энэ чухам юутай холбоотой вэ?

Нам улс төрийн хэрүүл маргаан хийж ард иргэдийг талцуулж байхаар иргэдийнхээ мэдлэг боловсрол, түүх соёлоо хадгалан авч үлдэхэд нь анхаарлаа хандуулмаар.   

Авъяаслаг Монголчууд шоуны ялагчаар С. Билэгт тодров

Монголчууд авъяастай гэх уриатай Авъяаслаг Монголчууд шоу 3 дахь жилдээ авъяастнуудаа шалгарууллаа. Нээрээ л цөөхөн хэдэн Монголчууд маань авъяастай юм. Энэ жилийн  “Авьяаслаг Монголчууд-3″ шоунд ОХУ-ын Буриад улс, ӨМӨЗО-ны уран бүтээлчид, авъяаслаг залуучууд оролцсон.

Шоуны тэргүүн байрын төлөө илбэчин С.Билэгт, Буриад улсаас ирж оролцсон циркийн жүжигчин Дулма, Паша, 116 хамтлаг гэх мэт 10 шилдэг оролцогч үзүүлбэрээ үзүүлж, иргэдийн санал хураалтаар шилдэгийг шалгаруулсан. Энэ үеэр сошиал орчинд гоуны ялагч болон оролцогчид цаашлаад үндсэрхэг үзлийн талаар маргаан дэгдсэн. Учир нь шоуны хүчтэй өрсөлдөгч байсан Паша Дулма нарын дэмжигчид тэднийг түрүүлэх ёстой гэх үзэж байсан юм. Тиймээс тэмцээний тэргүүн байрийн илбийн үзүүлбэрт үзэгч олон хоёр байр суурьтай байна. Тодруулбал илбэчин С. Билэгтийг Mongol HD телевизийн ажилтан гэдэг утгаар нь тэргүүн байранд орууллаа, байдаг л үзүүлбэр, дэлхий дахины илбэчидтэй харьцуулах юм бол энэ маш энгийн, зүгээр л заль ашигласан, жинхэнэ авъяас биш гэх, нөгөө хэсэг нь Монгол дотроо зохиогдож байгаа учир энэ нүдээ олсон сонголт гэх, ямартай ч одоо зөв буруу гэдгийг шүүхээс нэгэнт өнгөрсөн. Хэр зэрэг авъяас чадвартай, Авъяаслаг Монголчууд шоу хэр шудрага гэдгийг цаг хугацаа харуулах л үлдээд байна.

Монгол улсаас анх удаа Монгол кино  Оскарын шагнал хүртэв

 “Оюутны Оскар” наадамд Монгол улсаас “Нүүдэлчдийн өрхийн эмч’ кино Оскарын шагналын эзэн боллоо.

Тус кино баримтат киноны төрөлд уг наадмын 700 шүүгчийн 100%-ийн саналаар түрүүлсэн байна.

 “Нүүдэлчдийн өрхийн эмч” бол Б.Мартын Их Британийн Хертфордшир их сургуулийн Кино, Телевизийн урлагаар мастерын зэрэг хамгаалсан бүтээл нь юм. Энэ кино өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд Холливудын Олон улсын Баримтат кино наадмаас Оюутны шилдэг бүтээлийн шагнал, Хьюстоны 51 дэх олон улсын кино наадмын “Платиниум” буюу мөн л шилдэг шагналыг эзэндээ атгуулснаас гадна Каннын кино наадмын дэлгэцнээ гарч, Канадын Монт Реалын 45 дахь Оюутны кино наадамд түрүүлсэн билээ. 

Дэлхийн урлагийн 400 гаруй сургуулийн 1600 оюутны бүтээлийг өрсөлдүүлсэн “Student Academy Awards” олон улсын оюутны кино наадмын баримтат киноны төрөлд алтан медаль хүртсэн юм

 

Монголын өв соёлыг Америкт сурталчилсан Монгол залуу

Морин хуурч  У. Хатанболд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн талбайд урлагийн тоглолт үзүүлсэн анхны Монгол хүн боллоо. Тодруулбал 2018 оны 12-р сарын 13-нд Washington DC хотод ажиллаж амьдардаг ANURA MUSIC сургуулийн морин хуурийн чуулга болон,  “DC Mongol” монгол бүжгийн хамтлаг NBA Washington Vizzards, Boston Seltics  багуудын тоглолтон дээр өөрсдийн бэлтгэсэн  Монгол ёс заншил,  соёл уламжлал, Монгол уур амьсгалыг харуулсан үзүүлбэрээ NBA-ийн тайзан дээр үзүүлсэн билээ.

NBA-ийн тоглолтон дээр Монгол хүмүүс анх удаа гарч байгаа нь энэ юм.

Тэгвэл тус тоглолтыг бэлдэж, Вашингтон хотод Монголын  соёлыг сурталчлаж буй хүн бол Сүхбаатар аймгийн харъяат  Урлагбаатарын Хатанболд. Морин хуурын багш, гоцлооч мэргэжилтэй гэнэ. 3 жилийн өмнө Америкыг зорьсон тэрээр өөрийн орны урлаг соёлыг түгээж Anura music хэмээх хөгжмийн сургуулиа нээсэн байна.  Тус сургалтын төвд  Америкт амьдардаг Монголчуудын хүүхдүүд хамрагддаг байсан бол өдгөө морин хуур хөгжмөөр хичээллэх сонирхолтой Америк хүүхдүүд  ч нэмэгдсэн гэсэн сайхан мэдээ байна.

Энэ онд 40 гаруй монгол кино нээлтэй хийлээ

Манай оронд кино урлаг эрчимтэй хөгжиж буй гэхэд хилсдэх зүйлгүй. Нэгэн үед гадныхны киног хүлээж, шимтэн үздэг байсан бол одоо үед өөрсдөө, монгол хүн, монгол найруулагчийн кино дэлгэцнээ гарах болоод нэлээдгүй жилийг ардаа үдэж буй. Сүүлийн жилүүдэд МУСК-г үздэг хүмүүс олширсон. Тэд Монгол уран бүтээлчдийнхээ киног шимтэн үзэж хүлээдэг болжээ. Зөвхөн энэ онд л гэхэд 30 гаруй Монгол кино нээлтээ хийж үзэгчдийн магтаал саашаалыг хүртсэн байна.

Эргэн сануулахад: Орилоон, Хавцалд, Бумеранг, Говийн домог, Маш нууц-2, Байтаг богд, Амьдрал, Ларьдма-2, Чингис хаан, Алтан өндөг, Үүлэн хээтэй орчлон, Баярлалаа аав аа, Такси-2,  Хий Морь, Бодлын хулгайч-2, Багш, Цэн Тогоруу, Солиот Эх, Зүрхний хилэн, Хүдэн ,Миний ах атаман, Зангараг, Mongolian connection, Шилжилт-2, Шөнө дундын яриа-2, Тэрбумын хэрэг, Асрагч аав, Галзуу зугаалга, Нинжин сэтгэл, Эможи, Bad angel,Том дөрвөн толгойт, Том зургаан толгойт, Шилжилт-2, Байрны ах, зэрэг кинонууд гарсан байна.

Бэлтгэсэн: Я. Гэрэлсүрэн

 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх