etoim.mn
photos/wewe.jpg

Өнгөрсөн ням гарагт Huawei 2018 онд 200 саяас олон гар утас борлуулснаа албан ёсоор мэдэгджээ. Мэдэгдэлдээ “Энэ амжилтад P20, Honor 10, Mate 20 загварууд том нөлөө үзүүлсэн. Бид “бусад” гэх ангиллаас шилдэг гуравт багтаж чадлаа” хэмээн онцолжээ.

Huawei найман жилийн өмнө буюу 2010 онд 3 сая гар утас борлуулж байсан бөгөөд түүнээс хойш борлуулалтын тоогоо тасралтгүй өсгөж өнгөрсөн жилд 153 сая ширхэг гар утас борлуулсан байдаг.

Энэ оны хоёрдугаар улиралд Huawei борлуулалтын тоогоороо Apple-ыг гүйцэж дэлхийд хоёрдугаарт буюу Самсунгийн ард бичигдсэн билээ.

Huawei 2018 онд 180-200 сая орчим гар утас борлуулна хэмээн тооцоолж байсан бөгөөд тухайн үедээ 2019 оны эцэс гэхэд Самсунгийг гүйцэж, дэлхийн хамгийн том гар утасны борлуулагч болохоор зорьж байгаагаа дурдаж байсан юм.

                                                                                                                                                         Эх сурвалж: cnet.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх