etoim.mn
photos/weeeer.jpg

Сирийн нийслэл Дамаск хотод 30 метрийн өндөр шинэ жилийн модыг “Abbasid” талбайд босгожээ. Хамтлаг дуучид баярын жагсаал хийж, шинэ жилийн дуу дуулан, хүүхдүүдэд бэлэг тараасан байна.

Жарамна дүүргээс гэр бүлийн хамт ирсэн Рита Шалхоб Arab News-д хэлэхдээ “Миний охин 2010 онд төрсөн. Гэхдээ Дамаскт хэзээ ч зул сарын баяр болж байгааг харж байгаагүй. Бид өнгөрсөн долоон жилийн хугацаанд шинэ жилийн баярыг гэртээ тэмдэглэдэг байсан” гэжээ.

Сирийн ард иргэд өмнө нь террорист халдлагаас болгоомжилж, гэрээсээ гарахаас эмээдэг байсан тул арванхоёрдугаар сарын сүүлээр гудамж, талбай нь хоосон байдаг байжээ.

Харин энэ сарын эхээр Хомс, Алеппо, Дамаск, Латакиа, Тартус, Хама хотуудад гудамж талбай, дэлгүүр хоршоог шинэ жилийн баярт зориулан чимэглэсэн байна. Ийнхүү Сирийн иргэд 2011 оноос хойш анх удаа хамгийн аюулгүй, тайван шинэ жилийн баярыг тэмдэглэх гэж байгаа юм.

Зарим иргэд 2018 оны шинэ жил дайны өмнөх баярын өдрүүдийг сануулж байгаа талаар хуваалцжээ. Тэд удахгүй цэргийн дарангуйллын хүч суларч, гадны цэргүүд нутгаас нь гарч мөргөлдөөн дуусна хэмээн найдаж байна.

Харин Исламын улс бүлэглэлийн удирдлагын дор байгаа газар нутагт шинэ жил тэмдэглэнэ гэсэн ойлголт байдаггүй аж.

Сири улс энэ жил Исламын улс бүлэглэлээс газар нутгийнхаа ихэнх хэсгийг чөлөөлсөн төдийгүй зарим тохиолдолд Оросын тусламжтайгаар газар нутгийнхаа томоохон хэсгүүдээс идэвхтэй тэмцэгч нарыг гаргажээ.

https://youtu.be/FX5VkidXoIA

                                                                                                                                        Эх сурвалж: Russia today, Arab News

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх