etoim.mn
photos/jjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjh.jpg

Найман настай Гватемал хүү арванхоёрдугаар сарын 25-ны шөнө АНУ-ын засгийн газрын түр саатуулах байранд амиа алдсан тухай тус улсын Цагаачлалын албаныхан мэдээллээ.

АНУ-Мексикийн хилийг хууль бусаар даван саатуулагдаж байсан бага насны хүүхэд амиа алдаж буй хоёр дахь тохиолдол энэ болж байна.

АНУ-ын гааль хилийн хамгаалалтын мэдэгдэлд дурдсанаар даваа гарагаас хүүд өвчний шинж тэмдэг илэрчээ. Түүнийг аавынх нь хамт Аламогордо дахь эмнэлэгт хүргэсэн ба эмч хүүхдийг халуунтай, ханиадтай байна хэмээн оношилж, ибупрофен болон амоксициллин бичиж өгсөн байна.

Хэдийгээр тухайн өдөр хүү эмнэлгээс гарсан боловч бөөлжиж эхэлсний дараа дахин эмнэлэгт хүргэгдэж хэдэн цагийн дараа амиа алджээ. Хүүгийн амиа алдсан шалтгаан хараахан тодорхой болоогүй байна.

Өмнө нь аавын хамт хоёр улсын хилийг хууль бусаар давсан долоон настай Гватемал охин түр саатуулах байранд очсоныхоо дараа шингэний дутагдал болон цочролоос болж амиа алдсан тухай "Washington Post" мэдээлсэн. Хил дээрх албаны хүмүүсийн хэлснээр охин хоол ундгүйгээр олон хоногийг өнгөрөөсөн байжээ. Харин АНУ-ын албаны хүмүүс охин элэгний дутагдлын улмаас амиа алдсан хэмээн мэдэгдсэн юм. Охины цогцсыг энэ долоо хоногт Гватемалд хүргүүлсэн байна.

Төв Америкийн олон мянган цагаач иргэн АНУ-ын хил дээр хүрч ирээд байгаа юм. Тухайлбал, Гондурас, Гватемал, Сальвадор улсын иргэд улс орныхоо ядуурал, хүчирхийллээс зайлсхийн ийнхүү дүрвэхэд хүрчээ.

Цагаачид АНУ-д суурьших хүсэлтэй хэдий ч АНУ-ын эрх баригчид хууль бусаар хил давсан бүх иргэдийг баривчилж, албадан гаргана гэдгээ анхааруулсан юм.

Эх сурвалж: BBC

Зургийн эх сурвалж: New York Times

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх