etoim.mn
photos/wwwwwwwwwwwwwwwwwww.jpg

Зохиолч М.Каземи  АЙМШИГТ ХОТ роман

ДЭД ДЭВТЭР Гуравдугаар бүлэг Үүр тэмдгэрчээ. Шөнөөс эхлэн хүйтэн салхи үлээсээр байлаа. Тегеран хот эргэн тойрон захаараа нам тайван, харин төвдөө Тупханэ, Мэшк талбайгаар онцын шуугиантай байлаа. Энэ өглөө Тегераны бүх орон сууц, цагдаагийн зогсоол бүхний эргүүлд нэмэлт болгож тус бүр нэгэн цэргийг өгчээ. Хашаа хэрмийн ёроолоор өнгөрөх хотынхон тэднээс зүрхшээн бушуухан холдох гэж яарна. Бөөн хүмүүс цугларсан зарим газар - Хот эзлэгдчихэж гэнээ гэлцэнэ. Төвийн олон гудамжаар хүн олонтой. Хүмүүс баяр ёслолд очих гэж байгаа юм шиг төв рүү цувжээ. Баяр наадам бол бас нөгөө тийшээ яваа хүн харагддагсан. Тэгвэл одоо тийм юм харагдсангүй. Тупханэ талбайн олон хаалгаар нь хүмүүс орон орсоор билээ. Саявтархан Жавадыг залхааж, тахир дутуу болгоод эх орон эрх чөлөөг эрмэлзсэн залуусыг гай сүйрэлд учруулдаг өнөөх байшингийн гохноо харуулын хэдэн цэрэг хойш урагш алхална. Мухлаг, дэлгүүр хаалттай ажээ. Уудам талбайн баячууд, төмөрчин будагчинтайгаа, худалдаачин зөөвөрчин холилдон зогсжээ. Нэг хүн: - Өчигдөр шахзадэ баригдаж гэнэ гэхэд - Манай гэрийн хажуугаар Ф…эс-сальтанэ-г аваад гарсан гэж нөгөө хүн дуугарав. Лалезарын талаас, дэлбэгчийн нь оронд цэрэг суусан, сүйх тэрэг гарч ирсний дотор хоёр цэргийн хооронд цүзгэр гэдэстэй нэг ноён суусан байна. Эл сүйх тэрэг Казакханэ дахь Мэшк хэмээх талбай руу явна. Болж байгаа бүхэнд харваас уурсаж дургүйцсэн цагаан царайтай нэгэн жижигхэн хүн хэлсэн нь: - Ийш, Х…эд-довлэг бариад авч. Аавы минь л битгий баривчлаасай! Гэжээ. Лалезарын талаас, хоёр дахь сүйх тэрэг гарч ирэ.в Тэгэхэд нэгэн залуу хашгирсан нь: - Энэ чинь юу вэ? Нөгөө өвгөнийг авч явна! Энэ мэтийн байдал, жаахан жаахан зайтай үргэлжлэн том гэдэстэй цагаан сахалтай өндөр малгайтангуудыг сүйх, суман тэргээр Кезак Ханэ тийм аваачиж байв. Цугласан олон, хамаг шинж байдлыг мэднэ. Тэдний инээж хөхрөхийг харвал, энэ хүмүүс өчүүхэн ч өрөвдөсөн шинжгүй. харин ч баривчилж, шоронд хийх, түүгээр ч барахгүй устгах нь тэдний хамгийн эрхэм санаа болжээ. Тэгэхдээ тэдэн дунд энэхүү сүйх, суман тэрэг харангуутаа, чичирдэг хүмүүс байлаа. Тэд, царай цонхисхийн хүн олон руу улам шургалах буюу талбайгаас гарч одно. Эд бол баячуулын гар хөл бологч яриангүй хулгайч, төрийн юм завшаачин мулгуучууд тул тэдний хөлсний төлөөлөгчид мөн билээ. Учир иймд эздийнхээ аюулд орсныг мэдээд, хувь заяагаа бодохдоо өөрийн эрхгүй чичирнэ. Тэдний дунд, захын шуугиулагч, будаатай хуурга их идээчингүүд, аливаа жижиглэн худалдагсад, цагчин, оёдлын машин цэвэрлэгсэд, “улс төрийн бодлого” оролдогсод, энэ тэр дугуйлангийн илтгэгсэд, байдаггүй сонингийн “яаравчилсан хавсралт” хэвлэх учиртай хэвлэлийн эзэд, сонины эрээчин зэрэг баяны хөрөнгөнд сайн амьдрахыг хүсээчингүүд байна. Эднээс бусад нь баярлажээ. Эл баячуудын талхидалд зуун жилээр зовсон, тэрнээс нь ангижран салах хүчин зүйлгүй аз жалгалгүй ард түмэн яахин байрлахгүй байхав. Энэхүү өчүүхэн бүлэгт хүн бүхэн баярлаж байгаагаа, тэднийг үзэн ядаж байгаагаа хэлнэ. Удаан хүлээхийг үл хүссэн бололтой нэгэн хүн: - За одоо мэдлээ. Эдний чинь өнөөдөр дүүжлүүр дээр харна даа! гээд дүүжлүүлэн унжсан тэднийг харж буй мэтээр дээш харж инээн алга ташна. Тупханэ талбайн тал бүрээс сүйх тэрэг орж ирсээр бөгөөд Мэшк талбай руу чиглэн одно. Урьд шөнө хэд хэдэн цагдаа алагдаж гэнэ ээ гэж ам амандаа ярилцах нь нийтээр баярлан буйг баахан дарсхийнэ. Хэрэв цэргүүд ийм хэргийн учир хот орж ирлээ гэж бидэнд урьдчилан хэлсэн бол нийт хотынхон битгий хэл, цагдаа нар ч анги ангиараа тэднийг тосож нийлэх байсан. Тэр байдлыг үзсэн нэгэн хүн зэвүүцэн хэлэх нь: - Кажарис! Орон сууцны хөөрхий цагдаа нарыг! Яалаа гэж шхэв ээ? Баячуулын оронд үхэж байна уу? тэднийг хамгаалж байж л толгойгоо тавилаа шүү дээ. Үүнийг баячууд үнэлэх үү? Энэ өдөр мухлаг, засварын газрууд хаалттай, хотын төвд бараг бүх иргэн цугларлаа. Аливаа бүхнээс хөндий, зөвхөн талхны булан, үмх мах олохны талаа амь зууж явдаг бүхэн, улс төрийн бодлогот хол хамаагүй яваачингууд одоо цагдаагийн газрын хажууд сайн юм юу болохыг үл ухааран, өнгөрөх сүйх болгоныг дуутай хөөртэй тосон зогсжээ. “Эсгий малгайтан”, “Хунираат дээлтэнгүүдийн” дунд эхний эгнээнээ, жирийн үнэнч, санаа сайхан залуусын дотор намхан нуруутай бор дээлтэй, зузаан улт гутал өмссөн хориод насны залуу зогсож байна. Цагдаагийн байшингийн хана, их бууны суманд цохиулсан онгорхойг хараад энэ залуу тав нь ханасан байртай бусдаас илүү баярлана. - Энэ байшин хүртэл хэрэг мандах гэж. Цаг нь ирж дээ. заяа муутай амьтад одоо суллагдана аа гэж чанга инээд алдан ярина. Тэгтэл “эсгий малгайтай” хүүхэн хэлэх нь: - Сахиус минь одоо үүн рүү хүн орохоо болино бизээ! Энэхүү аюулт байшинд махлуулж байсан залуу сайхь ярьсан хүн рүү түргэн эргэж, - Яалаа гэж дээ, гэв. Тэр хүн, хоригдлууд, шоронгоосоо зугтсан гэж баярт мэдээ дуулгах гэтэл, гэнэт хүн ёвроход олны хамт зүүн тийшээ ханарав. Тэд ухран шахцалдаж, уранхай хувцастай хүн туун цагдаагийн байшин руу явж байгаа хоёр хуягт зай тавьж өгөн гаргасан байжээ. Дөнгөж өнгөрөөгөөд завсар гаргасан олон дахин нийлэхэд түрүүн ярилцаж агсан хоёр мөн зэрэгцэн ирж: - Хөөрхий энэ амьтан өчигдөр зугтаагаад, дахиад энэ өөдгүйчүүдийн гарт орчихжээ гэж хоёр дахь “эсгий малгайт” хүүхэн хэлнэ. Нэг дэх нь хариу хэлсэнгүй. Санааны угт босож ирсэн нэгэн зүйл рүү харсан мэт юм бодож зогсоно. “Одоо хаана яваа бол? Үхсэн үү? Амьд уу?” гэж өөртэйгөө аяархан ярина. Үд болж халуун төөнөлөө. Яавал зохихоо мэдэлгүй, юу болж байгаагийн сайныг олж харалгүй, хүмүүс холхисоор цугласан олон тараагүй байлаа. Ийм юм болсоор байтал, төрийн түшмэдүүд албандаа явсаар, ялангуяа санхүүгийн газрынхан их яарна. Харваас ээлтэй, ашигтай суудлаасаа хагацахыг үл хүсжээ. Гэнэт Тупханэ талбайн “хааны хаалга” руу орж ирсэн Баб и Хоманун гудамжны тэндээс баахан морин цэрэг гарс ирсний өмнө хэдэн дарга явна. Тэд талбай руу орж ирсэн бөгөөд шууд Ала-эд чөлөө рүү явах бололтой байна. Цугласан олон зам тавив. Хар эсгий малгайтай манай нөгөө залуу, дарга цэрэг рүү харснаа гэнэт баярлахын учир чанга хашгираад тэдэн рүү гүйв. Хүн хашгирахад учры нь олоогүй, яахаа мэдээгүй дарга юу боловч түүн рүү хүн гүйж явааг хараад мориныхоо амыг татав. Тэгээд гүйн айсуй яваа хүн рүү харж мөн баярлан хашгирч ярвайн барайсан царайгаа инээлгэхийг оролдовч бүтэлгүй: - Жавад! Гэв. Дарга нэгэнт саатсан тул цэргүүд мөн зогслоо. Тэгээд Жавад руу их л өрөвдөлтэй харж: - Намайг таниа юу? Тэгвэл би даан их өөрчлөгдөөгүй байх нь ээ? - Та сүрхий хувирчээ, гэсэн ч би танилаа гэж Жавад хариу өчив. Тэр хоёрын яриа тойрсон олны анхаарлыг татав. Дарга үүнийг мөн анзаарч, Жавадаас салахдаа харамсаж байсан боловч: - Би одоо Кажарие гудамжинд найзындаа сууж байгаа завтай байдаг бол орой ирээрэй гэв. Тэгээд Жавадад сайхан бүхнийг ерөөгөөд, морио давирч, зургаан цэргээ дагуулан Аль-эд-довлэ руу давхилаа. Жавад зогссон олон руугаа эргэж ирлээ. Ийм өдөр, энэ хачин явдлын дараа, түүнийг хүмүүс нэг л өөр нүдээр харж, зарим нь жаахан болгоомжилно. Жавад Жалильабадын чөлөөний цаад руу байдаг гэртээ харьж ирлээ. Том эзэн Ф…эс-сальтанэ-гийн явуулгаар шоронд орж, дараагаар нь ташуурдуулсан авч Жавадын ааш зан хэвээрээ сайхан л байлаа. Ферохыг хэзээ ч мартаагүй цаг ямагт түүн тухай бодсоор аж. Жавад хэлийгээр удаан тус хүрээгүй ч Ферохтой Чалэ-Мщйдан хорооны цайны газар анх уулзаж танилцахдаа чин үнэнч, шулуун зантайгий нь сайн мэдсэн билээ. Ферох эзгүй байсан удаан хугацаанаа, баривчлагдсан тухай дурсан санахдаа түүнийг гол буруутан болгож, хэзээ ч бодсонгүй. Эл явдлын учрыг сайн мэдэж байсан аж. Сүүлчийн удаа уулзахдаа Ферохын сайхан ааштай байсан нь нөгөөх явдалд уурлан дугүйцэж хацры нь даган нулимс жирэлзэж байсан нь Жавадыг эгнэгт татаж бишрүүлжээ. Олон жил уулзалгүй яваад гэнэт шинээр учирч буй нь энэ ажээ. Иймд, тэрээр сэтгэл хөдлөн догдолж, магнай хагартлаа баярлана. Хэлж ханашгүй баярлан хөөрсөн тэр залуу зам зуураа өөрөө өөртэйгөө ярин заримдаа дуулдтал гэрийн зүг гүйжээ. Жавад одоо аятайхан амьдрана. Бэргэн болон түүний хүүхдүүдийг тэжээх дарамт үгүй болсон учир аятайхан амьдрах бололмж олдсон байна. Тйинхүү одоо амьдралыг хүндэтгэж хүсүүштэй эд! Гэж үзнэ.

Дөрөвдүгээр бүлэг ХҮҮХНИЙ НУЛИМС БАЯРААР СОЛИГДОВ. Тегеран хотын баруун хойт хэсгийн Абаси чөлөөний түүгээр мөн л анир чимээгүй. Энд л хатагтай нарын сүйхний хяхнах авиа, түрдэг тэрэг, машинын чимээ л гарахаас цаашгүй билээ. Энд гурав дахь давхаргынхан амьдрал тул сандрах, үргэжл дуу тавих явдал үгүй ажээ. Их цэцэрлэг, олон цэцэг тавьсан сайхан байшингуудад чухамдаа амьдралаар бахадсан аливаа жаргалтангууд суудаг байж болно. Тэгэхдээ уншигч та бидний очих газар тийм нь биш харин тэнд баяр жаргал аль аль нь байсангүй. Цэвэрхэн өрөөн доторхи, час улайссан ширмэн пийшингийн хажууд хорин таван настай залуу хүүхэн зөөлөн сандал дээр сууна. Уншин буй номондоо умбасан тул эргэн тойрон юу болж байгааг үл анзаарчээ. Торомгор нүд нь номын хуудаснаас эс салж, унших тусмаа улмаа амтархах бөгөөд үе үе хайрлах өрөвдөх байдал царайд нь илэрнэ. Хамаг биендээ хар хувцас өмссөн байна. Үсээ европ байдлаар дагзан дээрээ жирийн эргүүлж тортой гурвалжин алчуур тавьжээ. Гартаа бөгж ч үгүй ч, хөлдөө туфель өмссөн байна. Хамаг гоёл нь жирийн боловч дэгжин. Гэнэт номоо шидэж зэвүүцэн хэлсэн нь: - Бас л үхэл зовлон. Ганц ч олигтой ном олдохгүй юм…дандаа үхэл ! Сэтгэл базалсан бачилтай дуугаар: - Ээ хөөрхий, би ганц ч номноос, өчүүхэн ч атугай найдлага олоод авчихаж чадахгүй юм гэж үү!… гэж дахин хэлэв. Тэр хүүхэн номын дэгжин шүүгээ рүү очоод хүрэн хавтастай өөр ном авсан нь шилэн дээрээ “ҮП Генрих” гэсэн байлаа. - Энд үхэл зовлон өгүүлээгүй байж мэднэ гэлээ. Хөөрхий хүүхэн ном уншиж сэтгэлээ засахаар мэрийтэл түүнд гарч буй сүржин явдал улам ч зовоон түгшээнэ. Энэ залуу хүүхэн дөрвөн жилийн өмнө, нэг уулзаад дурласан хүнээ алджээ. Тэр нь долоо хоногт ганц нэг удаа хааяа харагддаг байж. Тэрнээс хойш ор сураг чимээ гарахгүй болж. Эфет хайртай хүнээсээ хагацаад дөрвөн жил өнгөрөв. “Эфет гэнэ ээ? Байгаарай! Зохиолч будилж байна шүү. Бидэнд түрүүн Эфет бичиг үсэг мэдэхгүй гэж уншаад өнгөрсөн. Одоо яагаад тийм их шуналтай уншдаг билээ?” гэж уншигч авгай нар хэлэх бизээ. Тэр явдлаас хойш Эфет асар их шамдангуй бичиг үсэгт суралцаж, одоо энэ талаар шал ондоо хүүхэн болжээ. Энэ өнгөрсөн хугацаанаа хүүхэн мөн өвгөн эцгээ алджээ. Энэ нь нэг дэх санаашралыг мартагнуулсан гэж хэлж болохгүй байлаа. Эфет, хайры нь өвөрлөж мөнгий нь авах гэсэн олон залуусын саналыг няцаажээ. Түүний бодолд Ферохоос өөр хүн байсангүй. Түүнтэй сүүлчийн удаа уулзахдаа Эфет онцын зовсон байж билээ. Хөөрхий бүсгүй нэг л өөдгүй юм болох бий гэж зөгнөөд байх шиг байжээ. Гэсэн ч хүүхэн яах вэ? Тэгээд түүнийг явахад улам сандарч билээ. Тун их зовж байж хэдхэн цаг нойрсох үедээ л Ферохыг мартаж билээ. Өглөө нь болоход түүн тухай тодорхой сураг гарсангүй. Шимран руу явсан тэнд лав хоёр гурав хоног байна гэхийг мэдэх ажээ. Гурван өдөр өнгөрч Ферох чиг ч үгүй, чимээ ч үгүй болоход арга барагдаж чинээндээ тулжээ. Ферох одоо хайры нь булаасан хүүхнийхээ тэвэрт байгаа гэж бодоход түүний зүрх хүчтэй лугших бөгөөд Ферох өөдгүй яваа гэж бодоход зүрх нь бүр хүчтэй оволзоно. Гурав хоноод өдөр нь нэгэнтээ Мэиний эрүүл мэндийн тухай мэдээлж байсан шивэгчингээ Ферохын гэр рүү илгээв. Тэр нь тийшээ яву ирээд байгаа газраа мэдэгдэнэ л гэсэн юм байна гэсэн ч Ферохын аав асрагч хоёр өөрсдөө их зовж байна гэж хэлсэнд ямар их сандарсан гэж санана. Хөөрхий бүсгүй сандарч байсан нь асар их гуниг болов. Минутаар бус, цагаар биш, бүтэн өдөр шөнөөр уйллаа. Тэр залуу чинь цаглашгүй аюулд орчихсон шаналж байна гэж соргог зүрх нь шивнэх шиг болно. Тэглээ гээд юу хийв. Ердөө л уйллаа. Нулимс тус хүргэв үү? Шимран явж, Ферохыг эрье гэж ааваасаа гуйхаар шийдвэрлэлээ. Өглөө аавдаа хамаг учрыг ярьж, тэг гэсэн үг дуулаад маргааш нь хөгшин залуу хоёр шивэгчний хамт тийш явлаа. Ф…эс-сальтанэ-ийн зуслангууп хажууд буугаад нэгэн цэцэрлэгийн дотор байрагналаа. Намар тул Шимранд айл амьтан байгаагүй гэдгийг бид мэдэх билээ. Ферохын тухай өчүүхэн боловч Юм мэдэж авахын тулд Ф…эс-сальтанэ-ийн зусланд ямар нэгэн шалтгаар явж ирүүлжээ. Эфет Шимранд ирэнгүүтээ нэгэн зарцдаа даалгав. Шивэгчин бодосхийснээ зуслан руу явлаа. Сайхь шивэгчин хар өнгөтэй гивлүүрээ, бага сага халтартуулаад тоос болсон чагнуур өмсөж хаалга тогшлоо. Хэдэн минут өнгөрсний хожим өвгөн цэцэрлэгч шагайгаад - Юу гээв? гэлээ - Хүн гуай, би өөрөө эндхийнх биш болохоор Шимраныг огт мэдэхгүй. Би өөрөө нэгэн Ханумын зарц хүн. Өнөөдөр Шимран руу төрлийндөө айлчилж гурилтай хоол идье гэсэн юмаа. Тэгсэн морьд минь зогсчоод дөнгөж Тажришад хүрсэн. Наашаа явган өгсөж ирэв. Тэр уулын ёроолд чцулуун дээр сууж жаахан амьсгаа дараад Ханум аа гүйцье гэж бодлоо. Тэгсэн энэ нэг тэнгэргүй өмд намайг зовоочихлоо. Хойноос нь хичнээн гүйгээд олохгүй юм. Их ядарчихаж. Таних хүн алга, юм ч уумаар байна… гэж хэлэв. Цэцэрлэгч өвгөн ор доо гэлээ. Түүний дотуурхи нарийхан замаар явж байгаад зүүнт тийшээ эргэтэл зуслангийн байшин харагдав. Нээлтэй цонхны хажууд дэвсгэр дээр, үсээ задгайлан унжуулсан мөн нүд их хөнхийсөн, цонхигор залуу хүүхэн хэвтэж байхыг шивэгчин харав. Толгой хавилцаа нь ахимаг хүүхэн сууж түүнтэй хүүрнэнэ. Сайхь шивэгчин сэм алхан хүрч очоод уриалгахан - Сайн байцгаана уу? гэв. Хэвтэр дэх хүүхэн толгой эргүүлж инээвхийлэн байж, мэндийн хариу хэлэв. Харин нөгөөдөх нь: - Биднээр яах гээв? гэж түргэн асуулаа. Эфетийн шивэгчин Шевкет хариу хэлэх гэтэл, түүний өмнөөс цэцэрлэгч хэлсэн нь: - Хүн хаалга тогшоод байх дээр нь нөгөө залуу ирж гэж бодоод очтол энэ хүн зогсож байна. Дагаж явсан эзэгтэйгээ алдаад ганцаараа хоцорсон юм байна. манай хүүхдүүдийн дууг дуулаад энэ хүн байгаа юм байна гэж ирсэн гэнэ. Тус хүргээч гэж л гуйх гэсэн юм байна л даа гэв. “Нөгөө залуу” юм уу гэсэн чинь энэ хүн байв гэж цэцэрлэгчийн хэлэхэд хэвтэрт байгаа Ханумын царай баахан барайв. Гэсэн ч духны атираа арилж, аятайхан инээвхийж, - Хаашаа явж байгаа юм бэ? гэж асуув. Тэнд, намайш хүн хүлээж байгаа шүү гэдгийгээ мэдэх Шевкет өөртөө хэлсэн нь: “Яхав зүгээр, одоо баахан чалчиж, тэр нь энд байгаа юм уу, үгүй юү, өдөр болгон ирж байна уу, эсвэл огт ирэхээ байгаа юу гэдгийг мэдье” гэж дотроо бодоод хэлсэн нь: - Манай Ханум, Абаси чөлөөн суудаг. Би ч өөрөө Казваных. Тегеранд анх удаа л ирж байна. .. гээд цэцэрлэгчийн хэлснийг давтан өгүүлжээ. Хэвтэрт буй Ханум дахин ихээвхийж, - Зүгээр, Бүү санаа зов. Олдохгүй бол өнөөдөр чамайг хот руу явууламз. Энэ үес өвчтэй хүүхний сахиул шивэгчин босож өөр өрөөнд орлоо. Шевкет жинхэнэ ёсоор ярилцаж. - Та яагаад өдий үеэр энд сууж байдаг юм бэ? гэв. - Өвдөөд, доктор ч хотоос холхон бай гэж хэлсэн харин аав ээж хоёр байн байн ирдэг хэмээн хөөрхий бүсгүй өчив. - За за, өнөөдөр ч мөн ирнэ гэж бодоо биз дээ гэж Шевкетийг хэлэхэд, Өвчтэй бүсгүйн царай баахан улайсхийн - Үгүй хэдэн өдөр төрлийнхөө нэг хүнийг хүлээгээд байна. Одоо хүртэл ирсэнгүй гэж түгдрэн хэлэхэд Ферох энд байхгүй юм байна гэдгийг Шевкет ойлголоо. Хэдэн минутын дараа зарц нь болор гаанстай буцан ирж Шевкет тамхи татав. Гэнэт хаалганаа тогших чимээ гарахад цэцэрлэгч ухасхийн босож тийш гүйв. Өвчтэй бүсгүйн царай баяраар гийв. Гэтэл цэцэрлэгч уруу царайлан ганцаар буцаж ирээд Шевкетийг чихэнд аяархан хэлсэн нь: - Таны хойноос хүн ирсэн гэв. Шевкет баярласан дүр гаргаж эв хавгүй хөдлөн олныг ярьсаар үүд рүү алхлав. Гадаа Эфет зогсож байжээ. “Нэгаб”-аа дээш сөхсөн, царай нь цонхигор байлаа. Тэгээд, их л сандарсан янзтай асуусан нь: - Мэдэв үү, яав. Энд байна уу, үгүй юу? Ээ, хөөрхий Эфет “Байна” ч гэж хэлсэн, “эзгүй” гэж хэлсэн ч ялгаагүй түүнд хэцүү байлаа. Гэлээ гэхнээ нь байна гэж л дуулах юмсан гэсний нь хэлсэн бол өчнөөн хялбар байхсан. Энэ мэтийн явдалд дээд хэмжээгээр шударга бусаар ханддаг орчлон ийнхүү бага ч гэсэн баярлахаас эрхий нь салгажээ. Эфет тэсэж чадалгүй, толгойгоороо цэцэрлэгийн шавар хана түшиж уйллаа. Шевкет их л зүдэж явж залуу эзэгтэйгээ ирж буусан бяцхан зусландаа хүргээд - Юунд тийнхүү найдваргүйдээ вэ? Юу ч мэдэгдэхгүй байна шүү дээ. Огт санаандгүй юманд ингэсэн байлгүй … гэжээ. Эфет аяархан уйлж, өчнөөн удаан юун тухай ярилцав. Цөөд хүүхэн чинь яаж мэдээв гэж асуув. Өвчтэй байгаа ханум мөн л Ферохыг хүлээж байгаа гэнэ. Ферох нь ирдэггүй гэнэ. Хоёр цагийн дараа, Эфет өрөөндөө ирчихсэн ихээхэн халуунтай хэвтэнэ. Түүний хажууд аав ээж хоёр нь суужээ. Охин Ферохын үгүй болсныг ярьж хамтран сэтгэлээр унав. Ферохыг нүдэнд дулаахан залуу гэж үзэх тул сэтгэлтэй болсны нь дургүйцэж үл чадна. Эфет, хэдэн долоо хоног үргэлжлэн өвдөж нүдний харц гагцхүү үүдэн тийш ширтжээ. Ферохоо хүлээсэн байна. Бас бухимдана. Халуурч байснаа л зогсож бие сул байв. Тун бага ярилцах ба ямагт ганцаар байхыг хүснэ. Хаалга нь зүржийн модот бяцхан цэцэрлэг рүү харсан өрөөндөө гунигт бодолдоо дарагдан сууна. Ферохын асрагчаас өөр хүнтэй уулзмааргүй санагдана. Сайхь хоёр удаан сууж, их юм алдсандаа харамсан уйлна. Сэргэлэн цовоо байхыг мартжээ. Аав ээж хоёр нь ханьтай нөхөртэй болооч гэж гуйхад Эфет халуурч дэмийрэх нь түүний хариу болно. Хэдий ийм байгаа ч Мэин юу болж байгааг мэдье, Ферохын талаар сураг ажигтай байна уу гэж ямагт хүснэ. Гэсэн ч Мэин өвчтэй хэвээрээ, Шимранд байгаа чигээрээ гэснээр тасалбар болно. Ферохын эцгийн тухай нэгд нэгэнгүй мэдэж, асрагч нь дандаа түүний тухай ярьж өгнө. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Ферохыг гэнэт алга болсны дараа өвгөн халжээ. Нэгэн өдөр Эфет Мэин үхсэн тухай дуулаад хэлсэн нь: - Одоо, Ф…эс-сальтанэ-ийнд ач хүү нь бий гэв. Энэ бол Ферохын хүүхэд гэдгийг Эфет мэдэж байлаа. Дахин гуньж ахиад уйллаа. Хачин юм шүү! Өрсөлдөгч хүүхнээ бодож уйлжээ. - Амраг Ферохынхоо амьд хуулбар хүүгий нь үзэж жаахан ч гэсэн дотор уужрах юмсан гэдэг шинэ санаа дараа нь төрлөө. “Яаж үүнийг хийх вэ?” гэж өөрөөсөө асууна. Гэтэл тэдний, эдний хоёрын хооронд байнгын харилцаа байсангүй. харин Ферохын эцгийн үхсэн өдөр, Мелек-Таж-ханумтай танилцсанаа саналаа. Иймд Мэин үхсэний учир Эфет явж очоод харамсан гашуудаж байгаагаа илэрхийлж бүрэн болох байв. Мэин нас барснаас хойш, дөрөв хоноод байхад Эфет, шивэгчингээ дагуулаад суман тэргээр Ф…эс-сальтанэ-ийнх руу явлаа. Мелек-Таж-ханум асар их гутран гуньж байгаа ч Эфеттэй уулзлаа. Байдал машид хүнд байгааг хараад сайхь хүүхэн Мэин тухай бага дурсаж сэтгэл засах хэдэн үг хэлэв. Эфетийн аятайхан царай, ганц уулзчихаад сана азовж сэтгэл санааг тайтгаруулахаар ирж уулзсан энэ бүхэн заяа муутай Мелек-Таж-ханумын хийморийг сэргээв. Уйлсаар нүд нь улайж, энүүхэн хэд хоноход нүүрэнд нь атираа суусан тэр авгай орчин үеийн Перс хүүхэн мэдэхгүй, эрт хуучнй хэллэгээр Эфетэд халуун баяр хүргэв. Сэтгэлээ барь, тайвшир гэж зөвлөн түр суугаад явахаар бостол Мелек-Таж-ханум намайг хэзээд мартахгүй гэсэн үг дуулахаас нааш явуулахгүй гэжээ. Мелек-Таж-ханум мөн тэр дороо хоногтоо хариу айлчлалт хийв. Охиноосоо хагацсан хөөрхий эхэд олныг ярин баясав. Ийнхүү бага багаар тэдний хооронд холбоо тогтож, төдөлгүй Мелек-Таж-ханум Мэиний тухай Эфетэд ярьж. Тэгэхдээ жаахан “давсалж” Мэин нөхөртэй байсан, хуримынхаа дараа “Босогчидтой” тулалдаж яваад нас барав, охин нь сэтгэлээ барьж чадалгүй байсаар үхэж, хүүгээ үлдээв гэж ярилаа. Чухамдаа ямар байсныг сайн мэдэх Эфет яриагий нь таслалгүй чагнаж суугаад хүүхдийг үзэх юмсан гэжээ. Мелек-таж-ханум Фирузэг дуудвал тэр нь ач хүүг авчирч эмээгийн өвдгөн дээр тавилаа. Залуу халуун насандаа салж сарниж үзлээ, нөхөр нь өөдгүй этгээд байсан одоо аавындаа байгаа гэж өөрийн тухай ярьж байсан Эфет залуу эмэгтэйчүүд байдаг төрөлхийн чанарыг илтгэн хүүхэд рүү тэмүүллээ. Эмээгээс жаал хүүг авч өөртөө наалдуулан тэвэрлээ. Цээжин дотор нэгэн юм хүчтэй оволзож Ферохын хүүгий нь удаан үнслээ. Энэ цагаас хойш Эфет, Мелек-таж-ханум хоёр байн байн хамтран хүүг малладаг боллоо. Эфетэд өөрт нь хэцүү ч гэсэн, мөн л дотроо бухимдсаар байх хөөрхий эхийг ямагт тайвшруулах уужруулахыг хичээнэ. Ганц охиноо алдаж шаналан шарх олсон, эхийн сэтгэлийг хөндлөнгийн хүн хчинээн тайтгаруулах гээд яах вэ дээ. Цаг мөч өнгөрөх тусам Мелек-Таж-ханум улам улмаар уйтгарлаад байв. Хамаг сайхан бүхэн нь эвдэрч, нүүр нь түмэн үрчлээ болсон бөгөөд нас нь хэдий дөч өнгөрөөгүй ч далан наст эмгэний царай шиг болжээ. Ийнхүү улам сулбайсаар бие нь муудав. Ямагт халуурч дэмийрнэ. Ф…эс-сальтанэ охиноо алдаж, айхавтар гуньсан боловч депутат болох бодол толгойноос үл хагацна. Их л хөлөдж байгаа ажээ. Заримдаа худалдаачин, мөн сэтгүүлчийнхээр буюу газрын эзнийхээр очно. Заримдаа хэрэгтэй гэсэн хүмүүсээ “арвай савхдах”, хойлгийн махтай хуурга ид хэмээн урьж, толгойн ноосон боолт, өөр бусад бага даавуу өгч тал засна. Депутат болох бодол, эхнэрийн биеийг бодох явдалд саад хийжээ. Мэинийг үхсэнээс хойш жилийн дараа Ф…эс-сальтанэ сонгуульд ялалт хийж цаашид төрийн их хурлын депутат болхооор бэлтгэжээ. Сонин болгон түүнийг депутат болгох тухай дэвэргэн бичнэ. Ялангуяа нэгэн сонин, тэргүүн өгүүллээ “цогтой эрхэм төлөөлөгчдөд зориулан, хэд хэдэн газар Ф..эс-сальтанэ-гийн нэрийг хар үсгээр хийж, хушуу тойргийн ард иргэдэд энэ мэтийн хүмүүсийг сонгохыг уриалсан байлаа. Орой нь хийн том дэнлүү асааж нүд гялбуулсан Ф…эс-сальтанэ-ийн цэцэрлэгт цай, кофе ууцгааж, эзэн хүн, “гол сууриндаа” ихэмсэг хангалуун суужээ. Нар шингэхийн дөрвөн цагаас нар жаргасны дараах дөрвөн цаг хүртэл хар цагаан Чалма малгайтан, бортгон малгайтан буурал сахалтан, том гэдстэнгүүд, бөөн бөөнөөрөө ирж эзэнд чамин хэллэгээр баяр хүргэж цай, кофе ууцгаана. Ф…эс-сальтанэ энэ орой анх удаа Мэинээ мартав. Арван нэгэн цагийн үед будаатай хуурга идэх гэж бухимдагсдыг явангуут дотогшоо орвол цэцэрлэг рүү харсна цонхтой өрөөнд улмаар муудсаар байх эхнэр нь хэвтэж буйг үзээд гэгэн Мэинээ санаалаа. “Зөвхөн ганц энэ оройн төлөө ингэж зусардах хэргээр би Мэинээ алсан хүн!” гэж өөрөө өөртөө хэлэв. Шүүхийн яллагчийн ширээ рүү дөхөж буй гэмтэн чичирч байгаагаа мэдүүт, ойчихгүйн тулд эхнэрийн орны толгой хавьцаа суун тусаж их бодолд оров. Мэинийг нас барснаас хойш бүтэн хагас жил болоод намрын нэгэн үдэш Мелек-таж-ханум, сэтгэлээр үхэж уйтгарласаар нас барлаа. Энэ өдрөөс хойш Ф…эс-сальтанэ-ийн байдал эрс өөрчлөгдөв. Депутат болох хамаг сонирхол нь алга болов. Хорлонтой олон бодол толгойд нь эргэлдэж ялангуяа шөнийн цагаар амар тайван үл байлгана. Гагцхүү бяцхан ач хүүгээ хараад арай гайгүй болох бөгөөд заримдаа өчнөөн их зовж байгаа юм шиг бодогдохуйд жаал хүүгийн төрх байдал, Мэиний нь эхнэрий нь бодогдуулна. Гэртээ ч ойр тойрондоо ч харагдахаа больж хүнтэй дуугарахаа бараг больжээ. Мелек-Таж-ханумыг үхсэний дараа Эфет урьдынхаасаа гунигтай болов. Аз жаргалд хүрэх хамаг хаалга хаалттай байлаа. Ферохыг огт мартаагүй бөгөөд өөрийг эрэлхийлсэн хүний бодлыг хүлээж авсангүй. Өдий үе, тэр хүүхэн Ферох амьд буюу хайр дурлалаас зуурдаар нас барсан алин болохыг үл мэднэ. Ферохын хүүг, Мэинийг хөгшин асрагч дагуулан ирсэн нь хамгийн жаргалтай үе байлаа. Уншигч та бид Эфетийн гэрт ороход Ферохын хүүг хүлээж байсан билээ. Асрагч хүүг тэврэн дандаа есөн цагт ирнэ. Харин өнөөдөр хожимдож ес нилээн өнгөрсөн хойно ирэв. Эфет анхандаа үүнд онцын анхаарал тавьсангүй. Бүр хагас цаг өнгөрөхөд санаа зовж, юу болсныг асуухаар утас руу явъяа гэж байтал үүд онгойж нүүрэн бүрхүүлээ түргэн сөхөж орж ирлээ. Царай нь баярын цогоор гийсэн боловч хүүхдийг авчирсангүй. - Хүүгээ яачихав? Гэж Эфет сандрангуй асуувал асрагч инээд алдаж тайван уужуу, - Өнөөдөр очих сайн газар олсон гэсэнд Эфет бүр их гайхаж: - Зүгээр ярь л даа, яагаад хүүгээ авчирсангүй вэ? гэсэнд - Өнөөдөр аавтайгаа уулзахаар явсан гэлээ. Санаад үл орох эл үгс Эфетийн чихнээ хачин дуулдав. Үлэмжийн гайхсан тэр хүүхэн хэлээд өгөөч гэж гуйвал эмгэн: Өнгөрсөн шөнө эцэг нь ирээд аваад явсан гэж аяртайяа хэлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх