etoim.mn
photos/yoooo mgygvgy.jpg

Солонгос кино сонирхогчдыг шуугиулаад байгаа Орчин үеийн Сун Ү Үкүн буюу Hwayugi  киноны гол дүр болох хувилгаан ламын хойд дүрээр тодорсон Жин Сонмигийн дүрийг чадварлагаар бүтээсэн жүжигчин О Ён Со жүжигчин Ким Бумтай үерхэж байгаагаа албан ёсоор зарлажээ.

 

Нитизүүд тэдний талаар төдийлөн таамаг дэвшүүлээгүй байсан болохоор хосуудын фэнүүд энэхүү мэдээг цочирдон хүлээн авч байсан юм. Харин жүжигчин О Ён Согийн харьяалагддаг Celltrion Ent-ээс тэднийг Хваюүги киноны зураг авалт дууссаны дараагаас  болзож эхэлсэн бөгөөд хосууд одоогоор нэг нэгнийгээ таньж мэдэх шатандаа яваа гэж мэдэгджээ.

Мөн Ким Бумын энтертаймент болох Starship Ent ч тэднийг болзооны эхний үе шатандаа яваа гэж албан ёсоор мэдэгдсэн байна. 

Харин зарим нитизүүдийн хувьд тэднийг ийн үерхэж байгаа зарласан нь тун удахгүй болох Dispatch-ийн мэдэгдлээс түрүүлж өөрсдөө илчлэхийг илүүд үзсэн хэрэг гэж бодож байгаагаа мэдэгджээ. 

Сонирхуулж хэлэхэд 2019 оны нэгдүгээр сарын 1-нд зарлагдах Dispatch-ийн мэдэгдлийг нитизүүд төдийгүй Солонгос гэх давалгаанд өртсөн бүх хүмүүс хүлээж байгаа бөгөөд энэ удаагийн мэдэгдэл олныг ихэд цочирдуулсан мэдэгдэл байх нь дамжигггүй хэмээн ихээхэн хүлээлт үүсгэж байгаа юм.

Мөн Dispatch-ийн мэдэгдлийг хүлээлгүйгээр нитизүүдийн гаргасан нэг таамаглал нь жүжигчин Ха Жи Вон болон BTS хамтлагийн гишүүн V нарын үерхэл юм.

Хэдийгээр хоёр тал энэ мэдээлэлд ямар нэг хариу өгөөгүй ч тэдний үерхлийн талаарх таамаг  цахим ертөнцийг ёстой нэг хөл толгой нь олдохгүй болтол нь эргүүлсэн асуудал болоод байгаа юм.

Ямартай ч хэдхэн хоног л тэсчихвэл алдартнуудын нууцалсан харилцаа ил болох нь дамжиггүй юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

Таалагдахгүй байна

4
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Ganaa

[202.131.243.186]

2019-01-02 13:44:16

hend hamaatai yum bol doohen hentei uerhej nohorloh n solongoschuuddaa l sonin blgui mongolchuudad yamar padlii bna kkk

Зочин

[103.26.194.161]

2019-01-02 12:07:26

ygffdsaDFGGFF

Зочин

[103.26.194.161]

2019-01-02 12:07:01

хахахахаххаа

[202.131.243.190]

2019-01-02 11:20:26

Солонгосын сериалууд арга барилаа өөрчилж, одоо нэг л их эрлэгийн элч, сахиусан тэнгэр нтр ирчихсэн хүмүүст нөлөөлөөд л, эсвэл өнгөрсөн цагийн баатрууд орчин үед ирж амьдарч нтр, ер нь их фантастик маягтай болсон байна шүү, маркетинг л юм даа

p

[66.181.182.190]

2019-01-02 10:48:29

hajivon ni hamaagvi egch bizdee