etoim.mn
photos/rtrrt.jpg

Өнгөрсөн Даваа гарагийн өглөө ОХУ-ын Уралын Магнитогорск хотын 10 давхар орон сууцанд дэлбэрэлт гарсны улмаас 48 айлын орон сууц бүхэлдээ нураад байгаа билээ.

Лхагва гарагийн байдлаар нурангин дотроос 18 хүний цогцос гаргаж, цаана нь 23 хүн сураггүй байгааг орон нутгийн аврах алба мэдээлжээ. Москвагаас зүүн зүгт 1,700 км зайтай оршдог энэ хотод гарсан ослыг ахуйн хэрэглээний хий алдагдсантай холбоотой гэж одоогоор таамаглаж байна.

Ослоос 35 цагийн дараа буюу Мягмар гарагт нурангин дундаас 11 сартай хүүг эсэн мэнд олсон нь гайхмаар ховор тохиолдол байв. Мягмар гарагт мөн энэхүү осол болсон байрны ойролцоо микро автобус шатаж, дотор нь байсан 3 хүн амь үрэгджээ. Энэ золгүй явдал орон сууцны нуралттай холбоогүй юм.

Ослын шалтгааныг тогтоох ажил явагдаж байна. Одоогоор ямар нэг тэсрэх бодисны ул мөр илрээгүй байгааг мөрдөн шалгах албаныхан мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд дэд бүтэц хуучирч элэгдсэн, ахуйн хийн хэрэглээний хяналт муу байгаагаас ОХУ-д иймэрхүү осол хэд хэдэн удаа гараад байна.

Эх сурвалж: Reuters, Ruptly

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх