etoim.mn
photos/алуурчин_b.jpg

БНХАУ-ын хуулийнхан "хүн араатан" гэх хочтой 53 настай Гао Чэньён гэгчийг өнөөдөр цаазаар авсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

Гао Чэньён нь 11 эмэгтэйг зэрлэгээр хүчирхийлж, дур хүслээ хангахаас гадна онц хэрцгийгээр хөнөөсөн нь тогтоогдсон учир  ялын дээд хэмжээг оноожээ. Амиа алдагсдын хамгийн залуу нь 8 настай бол үлдсэн нь 20-27 насны бүсгүйчүүд гэнэ.

Хохирогчдоос цуглуулсан ДНК-ийнх нь тусламжтай алуурчинг илрүүлжээ. 

Ганьсу мужийн шүүх өнгөрөгч 2017 онд Гао Чэньёнийг дээрэм, хүчин, хүн амины хэрэгт буруутгаж, ялын дээд хэмжээ оноосон юм. 

БНХАУ-ын Ардын шүүх ялыг баталсан тул өнөөдөр 6.00 цагийн орчимд түүнийг Ганьсу мужийн Байинь хотноо цаазаар авчээ. 

Тэрээр эхний аллагаа 1988 онд үлдсэн ба 2002 он гэхэд нийт 11 хүнийг хөнөөсөн болохыг хуулийнхан тогтоожээ.

Эдгээр аллагууд бүгд Өвөр Монголын Бугат хотноо үйлдэгдсэн ба тэрээр 2017 оны есдүгээр сард болсон шүүх хурлын үеэр дээрх онц ноцтой аллагуудыг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 

Цагдаагийнхан эхний аллага гарсан өдрөөс хавтас хэрэг нээж, гэмт этгээдийг 2017 он хүртэл 29 жилийн турш тасралтгүй эрэн сурвалжилсан байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх