etoim.mn
photos/yapon.jpeg

Итали улс дахь Хойд Солонгосын элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Жо Сон Гил сураггүй болсон тухай Өмнөд Солонгосын тагнуулын албанаас мэдээллээ.

Өмнөд Солонгосын улс төрч Ким Мин Ки мэдээлэхдээ “Жо Сон Гилийн бүрэн эрхийн хугацаа 2018 оны арваннэгдүгээр сарын сүүлээр дуусаж байсан. Тэр арваннэгдүгээр сарын эхээр гэр бүлийн хамт хэнд ч мэдэгдэлгүйгээр элчин сайдын яамыг орхин явсан” гэжээ.

Жо Сон Гил 2015 оны тавдугаар сард Италид томилогдон очсон байна. Хойд Солонгос 2017 онд цөмийн туршилт хийсний дараа тус улсын элчин сайд Мун Жон Намыг Итали улсаас албадан гаргаж байв. Үүний дараа Жо Сон Гил элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн юм.

48 настай дипломатч гуравдагч орноос орогнол хүссэн бөгөөд Италийн засгийн газрын хамгаалалтын дор гэр бүлийн хамт аюулгүй газар байгаа тухай Сөүлд төвтэй “JoongAng Ilbo" сонин хамгийн анх мэдээлсэн юм.

Харин Италийн гадаад хэргийн яамны мэдээлж буйгаар Жо Сон Гил улс төрийн орогнолын тухай хүсэлт гаргаагүй гэнэ.  

Үүнээс өмнө 2016 онд Их Британи дахь Хойд Солонгосын элчин сайд Тай Ён-Хо эхнэр хүүхдийн хамт Өмнөд Солонгосоос орогнол хүсэж байв. Учир нь хүүхдүүддээ өндөр боловсрол эзэмшүүлэхийг хүссэн гэнэ.

Хойд Солонгосын нэр хүндтэй дипломатч улс орноосоо нүүрээ бууруулж байгаа нь тус улсын удирдагч Ким Жон Уны хувьд ичгэвтэр хэрэг болж байна. Пёнъяны тал үүнийг улс орон болон ард түмнээсээ урвасан үйлдэл хэмээн үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: BBC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх