etoim.mn
photos/samsung.jpg

Самсунгийн 2018, 2019 оны зурагтууд өөр дээрээ Apple-ийн iTunes үйлчилгээнд хандах боломжтой болж байгаа талаар Өмнөд Солонгосын компани өөрийн вэбсайтдаа зарлажээ.

Өөрөөр хэлбэл зурагтандаа нэмэлт төхөөрөмж холбохгүйгээр iTunes үйлчилгээнээс кино, бусад видео контент түрээслэн үзэх боломжтой болж байна. 

Мөн Apple-ийн стримингийн стандарт болох AirPlay 2-ыг нэвтрүүлэхээр болжээ. Энэ тохиолдолд iPhone, iPad дээрээ тоглуулах видеог Самсунгийн зурагтан дээр үзэж болно гэсэн үг юм.

Самсунгийн 2019 оны зурагтнуудад iTunes нэвтэрсэн байгаа бол 2018 оны зурагтнууд firmware udpdate (програм шинэчлэх) хийсний дараа нэмэгдэх юм байна.

Ингэснээр Apple компани анх удаагаа Windows PC-нээс гадна гуравдагч төхөөрөмжинд iTunes сан руу хандах эрх өгч байгаа юм. 

 

Эх сурвалж: The Verge

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх