etoim.mn
photos/stsrststts.jpg

Саяхан Австралийн засгийн газрын ажилтнууд ерөнхий сайд Скотт Моррисоны вэб сайт дахь гэр бүлийн гэрэл зургийг шинээр байрлуулахдаа ноцтой алдаа гаргаж, иргэд түүнийг нь илрүүлсэн байна.

Ажилтнууд ерөнхий сайдын гэрэл зургийг өөрт нь хэлэлгүй “фотошопдож” засварлахдаа хуучин муу пүүзийг нь цоо шинэ болгон сольжээ. Ингэхдээ зүүн хөлийн хоёр гутлыг хоёр хөлөнд нь өмсгөсөн байна.

Австраличууд ерөнхий сайдынхаа анхны зургийг зассан шинэ зурагтай харьцуулж сошиал сүлжээгээр тараажээ. Албаныхан асуудал үүссэний дараа засаагүй анхны зургаа вэб сайтад сольж байрлуулсан юм.

Удалгүй Моррисоны хэвлэлийн төлөөлөгч ерөнхий сайд “фотошопдох” тушаал өгөөгүй, өөрт нь мэдэгдэлгүйгээр туслахууд зассан болохыг мэдэгджээ.

Харин өнөөдөр өглөө ерөнхий сайд өөрийн твиттер хуудсанд хуучин пүүзний зургаа оруулаад “Кабинетын ажилтнуудадаа захихад: Би гутлыг минь гоё болгохыг гуйгаагүй, хэрвээ фотошоп хэрэглэх шаардлагатай байсан бол миний хөлөнд биш үсэнд анхаарах хэрэгтэй байж!” хэмээн бичсэн байна.

View image on Twitter

Тэр толгойгоо халзарч байгааг хэлж хошигносон нь энэ бололтой.

Сошиал сүлжээнд хүмүүс энэ явдлыг элэглэсэн янз бүрийн зураг нийтэлсэн байна. Тухайлбал нэг хүн Австралийн засгийн газрын бүх гишүүдийн гутлыг цоо шинэ пүүзээр сольж тараажээ.

View image on Twitter

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх