etoim.mn
photos/5c3805c5b7eb6.jpeg

Николас Мадуро Венесуэлийн нийслэл Каракас хотноо ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Венесуэлийн Дээд шүүхэд болсон уг ёслолыг тус улсын телевизүүд шууд дамжуулжээ. Мадурогийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн шинэ хугацаа 2025 он хүртэл үргэлжилнэ.

Венесуэлийн Үндсэн хуульд заасны дагуу Николас Мадуро Үндэсний ассамблейд тангараг өргөх ёстой байсан боловч сөрөг хүчний хяналтад байдаг парламент тус улсын улс төрийн үйл явцаас бараг хасагдсан бөгөөд Мадуро Үндсэн хуулийн 231 дүгээр зүйл заалтыг ашиглажээ.

Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны тавдугаар сарын 20-нд болсон юм. Санал хураалтад 20.5 сая сонгогч оролцжээ. Санал хураалтын ирц 45.99 хувьтай байсан бөгөөд Мадурод 6 сая 200 мянган сонгогч саналаа өгсөн бол түүний гол өрсөлдөгч, сөрөг хүчний намаас нэр дэвшигч Энри Фалькон 1 сая 900 мянган сонгогчийн дэмжлэгийг авсан байна.  

Мадурогийн тангараг өргөх ёслолд Болив улсын Ерөнхийлөгч Эво Моралес, Сальвадорын төрийн тэргүүн Санчес Серен, Никарагуа улсын Ерөнхийлөгч Даниэль Ортега, Кубын удирдагч Мигель Диас-Канель, Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай, Хятадын Хөдөө аж ахуйн сайд Хань Чанфу, ОПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо, ОХУ-ын Холбооны зөвлөлийн дэд дарга Ильяс Умаханов, мөн Абхаз болон Өмнөд Осетын Ерөнхийлөгч нар болох Рауль Хажимба, Анатолий Бибилов нар оролцжээ.

Харин АНУ, мөн “Лимагийн бүлэг”-ийн орнууд болох Аргентин, Бразил, Гайана, Гватемал, Гондурас, Колумб, Коста-Рика, Панам, Парагвай, Перу, Сент-Люси, Чили болон Канад улс Мадурогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр дахь хугацааг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

Таалагдахгүй байна

3
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх