etoim.mn
photos/5c38042cc88fb.jpeg

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, дэлхий даяар нефтийн нийлүүлэлтэд илүүдэл үүсэх төлөвтэй байгаатай холбогдуулан АНУ-ын “Morgan Stanley” фирм 2019 оны нефтийн үнийн урьдчилсан таамаглалаа бууруулсан байна.

“Brent” маркийн нефтийн үнэ 2019 онд 69 ам.долларт хүрнэ хэмээн тус компанийн мэргэжилтнүүд таамаглаж байсан бол уг үнийг 8 ам.доллараар бууруулж, энэ онд нэг баррель нефтийн дундаж үнэ 61 ам.долларт хүрнэ хэмээн тооцоолсон байна. Мөн “WTI” маркийн нефтийн үнийг 60 ам.доллараас 54 ам.доллар болгон бууруулжээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгаа тухай Дэлхийн банкнаас лхагва гаргасан тайланд мэдээлсэн юм. Үүнд тэмдэглэснээр, өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3 хувь байсан бол энэхүү үзүүлэлт нь 2019 онд 2.9 хувьд хүрэх төлөвтэй байгаа аж.

Үүний зэрэгцээ дэлхий даяар нефтийн нийлүүлэлтэд илүүдэл үүсэх төлөвтэй байгаа бөгөөд ялангуяа АНУ-ын нефтийн олборлолт нэмэгдэж буйтай холбоотойгоор үнийн урьдчилсан таамаглалаа бууруулсан гэж “Morgan Stanley” фирмийн мэдээнд тэмдэглэсэн байжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх