etoim.mn
photos/49686422_223384201937922_1351094430970413056_n.jpg

Сүүлийн жилүүдэд дугуйн спорт манай улсад эрчимтэй хөгжиж байна. Мөн тус спортоор хичээллэх, тэмцээн уралдаанд оролцох тамирчид олширч, амжилт үзүүлж байгаа нь түвшинг тодорхойлох бизээ.

Энэ сарын 10-нд Индонезийн нийслэл Жакарта хотноо дугуйн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд “scratch”төрөлд мөнгөн медаль хүртэж  Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж буй залуу ирээдүйтэй тамирчин Дугуйн спортын ОУХМ Батсайханы Тэгшбаяртай ярилцлаа. Тэрээр өдгөө 20 настай, Алдар спорт хорооны тамирчин юм.

.

Сайн байна уу. Юун түрүүнд танд баяр хүргэе, тэмцээндээ маш сайн оролцсон байна шүү дээ. Таны хувьд дугуйн спортоор хичээллээд хэр хугацаа өнгөрч байна, Дугуйн спортын хамгийн сайхан нь юундаа байдаг юм бэ. Яагаад заавал дугуй гэж?

Сайн байн уу. Миний хувьд дугуйн спортоор 2013 оноос хойш хичээллэж эхэлсэн. Энэ хугацаанд аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүртэл тодорхой хэмжээний амжилттай яваа гэж өөрийгөө дүгнэдэг. Спорт гэдэг бол өөрөө ур чадвар сэтгэл зүй хатуужил хүмүүжил бие болон оюуны чадварын маш том шалгуур гэж боддог. Тийм ч учраас спортоор хичээллэнэ гэдэг тухайн хүнийг ирээдүйнхээ төлөө тэмцэх чадвартай болоход төлөвшүүлж байдаг зүйл.

Өөрөө Сүхбаатар аймгийнх танай аймагт энэ спорт ямар түвшинд байна. Хөдөө орон нутаг гэдэг утгаараа хөгжих, бэлтгэл хийх боломж нь ямар байдаг вэ?

Тиймээ манай аймгийн хувьд дугуйн спорт маань улсдаа өөрийн гэсэн байр сууртай амжилттай яваа. Маш олон сайн хүүхдүүд шинээр төрүүлээд зогсохгүй дугуйн спортод өөрийн хувь нэмрээ оруулсаар байгаа. Манай аймагт дугуйн дасгалжуулагчаар С.Төмөрхуяг гэдэг багш маань ажилладаг.

Нутгийн чинь хүмүүс таныг улирал харгалзахгүй, хаана ч явсан дугуйтайгаа явж байдаг гэдэг юм билээ. Дугуй унахад хүний биед ямар ямар өөрчлөлт гардаг юм бол?

Дугуй спортоор хичээллэснээр биеийн ерөнхий хөгжил зүрх судасны үйл ажиллагаа сайжрахаас гадна сэтгэл зүйн тэвчээр хатуужилтай болгодог гэж боддог. Түүнчлэн цэвэр агаарт дугуй унах нь гайхалтай сайхан сэтгэгдэл төрүүлдэг.

Өнгөрсөн 2018 онд амжилтаар дүүрэн байсан байх, аймаг болон улсынхаа нэрийг олон удаа гаргалаа?

2018 оны миний  хувьд малайз улсын Куала-Лумпур хотод болсон 38 дахь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн Азийн олон өдрийн туур уралдаануудад амжилттай уралдсан байгаа.

Монгол улс дугуйн спортоор дэлхийд ямар түвшинд байгаа гэж бодож байна.

Манай улсын дугуйн спортын хувьд сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байгаа нь энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүд олширсон мөн олон мундаг тамирчид гарч ирсээр байгаа гэдгээс дүгнэж болно.

Жакартад болсон тэмцээнийхээ талаар яриач, хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орон байв?

2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ улирлын эхний уралдаан байлаа. Түүнчлэн энэ оны чухал тэмцээнүүдийн маань нэг бөгөөд дэлхийн цом болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх авах оноо цуглуулах уралдаан юм. Тэмцээний хувьд Азийн 20н орны энэ төрөлдөө шалгарсан улс болгоны шилдэг нэг нэг тамирчин уралдсан. Миний хувьд сүүлийн 10 тойрогт өөрөө санаачлан довтолгоо хийнэ гэж төлөвлөж тактик гаргаж уралдаж мөнгөн медаль хүртлээ

Өөрөө сая тактик боловсруулсан гэж ярилаа яг ямар үед хэрхэн боловсруулдаг юм бэ?

Тактикийн хувьд тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалан уралдааны төлөвлөгөөгөө гаргана. Мөн уралдааны явцад өөр хувилбарт шилжих зэрэг түрүүлэхийн төлөө толгойгоо ажиллуулах хэрэгтэй байдаг л даа.

Хэдий нас залуу ч гэлээ олон тэмцээн уралдаанд оролцоод ирэхээр туршлага нэмэгдэж, төдий чинээ бодох, сэтгэх чадвар нэмэгддэг байх л даа. Ирээдүйн зорилго?

Ойрын зорилго гэвэл олимпийн эрхийн тэмцээнүүддээ амжилттай оролцож оноогоо цуглуулах, цаашилбал мэргэжлийн дугуйн багт ажиллах зорилготой байгаа.

Бэлтгэсэн: Я. Гэрэлсүрэн

Таалагдахгүй байна

16
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

tuguldur

[103.9.88.114]

2019-04-17 22:34:53

mundag ah manai mongol ulsiinhaa neriig undurt urguj yawdag manai mongoliin shildeg tamrchidiin neg mongoliin duguin holboonii shildeg tamrchin yma bi udahgui ah shigee mundag tamrchin bolnoo manai mongol ulsiin duguin sport unduruus undurt mandad tugai

sk

[122.201.24.147]

2019-01-13 20:24:39

umnu jil track n turluur delhiin avarga bolson mundag zaluu shude bi ch 1 angilald ulsiin avarga olon udur tsuvaa garaand garaad l mur zeregtsen uraldaj yavsan. Ursuldugch maani iim tom bair suurind suurind hurch amjilt gargaj baigaag harhad ataarhah bish baharhaj baina. OUHM master Tegshbayrtaa bayr hurgeyaa Olympiin erhee zaaval avaarai. amjilt

Duudu

[202.126.89.205]

2019-01-13 20:04:53

Nerg ni zuw bicheche!!!.

segii

[66.181.160.89]

2019-01-13 17:58:35

tegshbayr gdg ymsan

Zool

[64.119.19.95]

2019-01-13 17:44:01

Tegshjargal bish Tegshbayr shv. Setgvvlchee

Ganbat

[203.91.115.40]

2019-01-13 15:31:24

Za yunii umnu urgelj amjilt gargaj mongol ornoo delhiid tuvshin duguin sportoor surtichilj bgaa duu Tegsheedee bayr hurgey. Amjilt temtseenii bichlegiig haraad urgelj baharhaj suudag daa. Manai udamd golduu urlagiin humus bdag ter degiig evdsen gants sportii. Tamirchin bol Tegshee delhiid avarga shdeee baharhaltai zaluu. Duudee olon amjilt husey. Mongoliin anhnii duguin sportii duguin olimpiin medal tan bolohiig husey.