etoim.mn
photos/B2ST.jpg

Дээд сургууль төгссөн дипломтой хүнийг "боловсролтой хүн" гэж үнэлдэг үзэл бодол дэлхий нийтийн дунд байсаар л байна. Тэд ямар ч хамаагүй дээд сургуульд орж тэгэд тэр сургуулийнхаа боловсролын гэрчилгээг авчих л юм бол тэгээд л өмнө нь амьдрал вээл коом (welcome) гээд л тосоод авах юм шиг санадаг. Иймэрхүү ахархан бодолтой ч гэх юм уу? эсвэл хөнгөнөөр сэтгэсэн хүмүүст сургамж болсон нэгэн үйл явдал Солонгост болжээ. Солонгосын боловсролын яам зарим урлагийнханы бакалаврын дипломыг хүчингүйд тооцохоор болжээ.

Тэдгээрт: Юүн Дү Жон, И Ки Хван, Ён Жүн Хёг, Жан Хён Сэнг, Со Енг Кванг, Юк Сүнг Жэе нар багтжээ. Солонгосын Боловсролын яамнаас мэдээлж байгаагаар тэдний хичээлийн ирц хангалттай бүрэн бус мөн тэднийг телевизээр гарч байгаагаар нь хичээлд суусан гэж тооцож улмаар төрөл бүрийн тэтгээг авч сургуулиа төгссөнийг шалгалтаар тогтоосон гэжээ.   Харин дээрх хүмүүсийн харьяалагддаг CUBE интертаймэнтийн зүгээс эхлээд энэ талаар шалгаж үзчихээд дараа нь хариу өгнө гэсэн байна.

Одоогоор дээрх хүмүүс л мэдэгдээд байгаа боловч энэ мэтээр бусдыг хуурч боловсролын гэрчилгээ хуурамчаар авсан олон арван олны танил хүмүүс байх магадлалтай учраас цаашид хяналт шалгалтыг нарийн явуулж гарсан зөрчлүүдэд тодорхой арга хэмжээ авах болно хэмээн Солонгосын Боловсролын яамнаас мэдэгджээ.

Энэ мэтээр хялбар аргаар дээд боловсролын гэрчилгээ өвөртөлдөг олны танил хүмүүсээс гадна чинээлэг айлын хүүхдүүд ч цөөнгүй байгаа нь нууц биш юм. Тэдний нэг тод жишээ нь өмнөд Солонгосын өмнө Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотдны найзын охин. Тэрээр хичээлдээ бараг суудаггүй ч түүний хичээлийн эрч бүрнээр бичигдэн тэтгэлэгээр сурдаг байсан нь олон оюутнуудын эгдүүцлийг хүргэн жагсаал хүртэл зохион байгуулж байсан билээ.  Магадгүй энэ хөдөлгөөнөөс үүдэн Солонгосын боловсролын яам энэхүү шалгалтыг хийсэн байх хэмээн олон нийт үзэж байгаа юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: allkpop.com

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

SS

[202.179.26.136]

2019-01-16 13:49:26

ODOO TER BARUUNI STANDARTAAR SHALGALT AVAJ TENTSEHGUI BAIGAA HUMUUSIIG BUGDIIG NI DIPLOMIIG HURAAJ SHATAA

S

[202.179.26.136]

2019-01-16 13:07:54

MONGOLCHUUD CH GESEN DIPLOOMNUUDAA HURAALGAJ BUGDEEREE BARILGADEER SHAVAR HIIJ SURTSGAAH HEREGTEI BAINA

Зочин

[182.160.2.127]

2019-01-15 14:39:38

Хагас хугас хичээлдээ суудаг юм байна манайд бол огт суухгүйгээр диплом авсан гарууд их бий.

Зочин

[202.70.34.98]

2019-01-15 14:08:09

Монголд дипломыг нь хурааж чаддаггүй л биз дээ

Zaluu

[103.229.177.26]

2019-01-15 13:46:02

Korea yos surtahuun hunii hogjil taldaa Japanii haana ch hurehgui yum baina. Mongoliin arai mongotei bayan huvilbar ni yum bna lol

Зочин

[66.181.161.66]

2019-01-15 10:47:12

Зочин

[66.181.161.66]

2019-01-15 10:47:11