etoim.mn
photos/sergei.jpg

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр буюу Лхагва гарагт жил бүр гадаад, дотоодын сэтгүүлчидэд зориулан хийдэг хэвлэлийн хурлаа зохион байгуулжээ.

Энэ үеэр тэр газар нутгийн маргаанаа шийдэж чадахгүй олон жил болж байгаа Орос, Япон улсууд “түншлэхэд хол байгаа”-г анхааруулсан байна. 

Ирэх долоо хоногт Японы ерөнхий сайд Шинзо Абэ Москвад айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай маргаантай дөрвөн арлын асуудлаар хэлэлцэх гэж байна.

Өнгөрсөн онд тэд дэлхийн хоёрдугаар дайныг дуусгах энхийн гэрээнд гарын үсэг зурах үйл явцыг түргэсгэхээр тохиролцсон юм.

Гэвч Лавровын хэлсэн үг хоёр орны харилцаанд ойрын үед дэвшил гарах магадлал бага байгааг харууллаа.

“Зөвхөн олон улсын хэмжээнд ойртон түншлэх төдийгүй харилцаагаа сайжруулах бүтээлч яриа хэлэлцээр эхлүүлэхэд ч бид хол байна. Яагаад Япон улс ганцаараа Дэлхийн Хоёрдугаар дайны үр дүнг одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй байна вэ?” гэж Лавров ярьсан байна.

Тэрээр дайны үр дүнг хүлээн зөвшөөрөх нь тулган шаардалт биш, харин өнөө үеийн олон улсын системийн салшгүй хэсэг юм гэжээ.

Лавров “Япон улс НҮБ дээр гарч буй бүх шийдвэрт Оросын эрх ашгийн эсрэг санал өгдөг” гэж бас энэ үеэр хэлсэн байна.

Хоккайдо арлаас хойш 10 хүрэхгүй километрийн зайнд оршдог Кунашир, Итуруп, Шикотан, Хабомай дөрвөн арлыг дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр Зөвлөлтийн цэрэг Японоос булаан авсан гэж Токиогийн эрх баригчид үздэг.

Эдгээрийн Хабомайгаас бусад гурван арал дээр хүн амьдардаг юм. 1956 онд Зөвлөлт, Япон улсуудын хооронд байгуулсан гэрээнд хоёр улс энхийн гэрээ байгуулмагц Шикотан, Хабомай арлуудыг Японд буцааж өгөхөөр заасан байна. Харин Япон улс бүх дөрвөн арлыг буцааж өгөхийг шаардаж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zocgin

[64.119.26.37]

2019-01-17 14:57:03

Ypon olon orni humuus deer bakterliogiin turshilt hiisen zavaan oronshdee tehchiheed huleen zovshoorohgui bdag estoi atomiin bombog haylj bhdaa taarsan