etoim.mn
photos/olloo_mn_1544843089_tsagaaaa.jpg

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.

Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи  баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 9-14 градус, цас багатай энгэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүс багасч, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Отрын бүс Хэрлэнбаян-Улаан орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Говийн аймгуудаар цэлмэг байх бөгөөд салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

УЦУОШХ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх