etoim.mn
photos/-31012019-1548910063-488360864-4d92f74785654c528520a5f402d68173_18.jpg

Тайландын нийслэл Бангкок хотод агаарын бохирдлын улмаас 400 гаруй сургуулийг түр хугацаанд хаалаа.

Тус улсын ерөнхий сайд Прают Чан-Оча 437 улсын сургуулийг лхагва гарагаас ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл хаах тушаалыг Бангкок хотын захирагчид өгсөн байна.

Тайлындын Бангкок хотод нарийн ширхэгт тоосонцор буюу “PM 2.5”-ийн хэмжээ аюултай түвшинд хүрсэн тул ийнхүү шийдвэрлэжээ. Тус улсын засгийн газар агаарын бохирдлыг бууруулахын тулд замын түгжрэлийн багасгах, үүл буудаж бороо оруулах, газар чийгшүүлэх арга хэмжээ авсан ч үр дүн багатай байгаа.  

Бангкокын эрх баригчид удахгүй болох Цагаас сарын баяраар иргэдийг хүж асаахгүй, ёслолын буудлага хийхгүй байхыг уриалсан байна.

Дэлхийн агаарын чанарын индексийн /AQICN/ мэдээллээс үзэхэд Бангкок хотын агаарын чанарын индекс 170 байгаа нь хэвийн бус үзүүлэлт юм.

Эх сурвалж: BBC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх