etoim.mn
photos/67026-7aa7f960-457f-11e5-bc0a-1314c8008624_l.jpg

Утга зохиолын салбарын 2019 оны Нобелийн шагналд Монголоос нэр дэвшүүлэх зохиолчийн нэр тодорхой болжээ. 

Нобелийн хорооноос манай улсын ШУА-д зохиолчоо нэр дэвшүүлэх саналыг ирүүлсэн билээ. Энэ дагуу ШУА-ийн Хэл, утга зохиолын хүрээлэн, Монголын Зохиолчдын Эвлэл болон бусад мэргэжлийн байгууллагууд зөвлөлдөн “Болор цом”-ын эзэн, Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор Д.Урианхайн нэрийг Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн байна. 

Нобелийн хороооноос 2018 онд Утга зохиолын салбарын шагналтныг тодруулаагүй бөгөөд  2019 оны шагналын эзнийг тодруулахдаа хамт зарлах болсон юм. 

Д.Урианхай нь 1941 оны нэгдүгээр сарын 12-нд Булган аймгийн Уньт суманд төржээ. Тэрбээр яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч юм.

1964 онд ЗХУ-д Плехановын нэрэмжит Ардын аж ахуйн дээд сургууль, 1978 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн Дээд курсийг төгссөн. 1968 оноос уран зохиол бичиж роман, тууж, өгүүллэгийн номуудаа хэвлүүлжээ.

1978 онд "Халуун зуны сүүдэр" туужаараа МЗЭ-ийн шагнал, 2002, 2005, 2007 онд  МЗЭ-ийн Алтан Өд, 2003 онд Болор цом яруу найргийн наадмын тэргүүн шагнал тус тус хүртэж байжээ. Мөн 2017 онд Азийн шилдэг яруу найрагчаар тодорч байсан юм. 

Нобелийн шагналд нэр дэвшүүлэх шалгууруудын нэгэнд тухайн зохиолчийн бүтээл олон орны хэл дээр орчуулагдсан байх шаардлага тавьдаг. Тэгвэл Д.Урианхайн бүтээл англи, франц, герман, хятад, солонгос, япон, македон хэл дээр орчуулагдсан байдаг ажээ.  

Түүний бүтээлүүдээс “Модод”, “Инээд шиг хуучин хүний амьдралд”, "Шөнийн онгоц" зэрэг шүлгүүд, “Халуун зуны сүүдэр” бэсрэг роман, “Учрахуй, хагацахуй” романыг дурдаж болох билээ. 

Д.Урианхайн номнууд: 

"Хүн танаа" нийтлэл 1972 "Таны шинэ танил" тууж 1974 "Өвлийн шувуу" Өгүүллэг 1978 "Цагийн хөл" Шүлгүүд 1980 "Нялх хөлийн салхи" шүлгүүд 1982 "Халуун зуны сүүдэр" 1985 "Цээлийн нөмөр" шүлгүүд 1988 "Дуугай ном" бодрол айллага 1990 "Учрахуй, хагацахуй" роман 1990 "Насны хишиг" шүлгүүд 1991 "Тэнгэр тэмдэгрэх" өгүүллэг 1991 "Үгийн сүү" шүлгүүд 1992 "Анхны даваа буюу гэр бүлийн хөрөг" жүжиг 1990 "Хүн бүхэн - би" жүжиг 1992 "Жүжгүүд" 2005

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх