etoim.mn
photos/94.jpg

Гэгээн Валентины өдөрт зориулсан тоглолтуудын  мэдээллийг хүргэж байна.

Zorigt & Hishigdalai – Love’S Theme Concert

Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 19:00  цагт Хаана: Crocus Event Hall-д Tасалбар: Тасалбарыг LendMN app-с 20% хөнгөлөлттэй үнээр буюу 40,000 төгрөгөөр 2 хүн үзэх боломжтой Тоглолтонд: Дуучин Наагий (Naagii), AM-C, Lil Thug E, GINJIN, Жижгээ & Цогтоо, Assassins Dance Crew , Хөтлөгч:  Анхаа, Идэр-Од, Алтаншагай (Фантастик)

Хосуудад зориулсан нэгэн үдшийн йогийн хөтөлбөр

Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 19:30  цагт Хаана: MN Tower Тасалбар: 35000 төгрөг /хосоороо/ Дэлгэрэнгүй: Хамтдаа хийх  йогnaн 25 төрлийн асана (хөдөлгөөн)-тай танилцана. Бие сэтгэлээ нэгтгэн энергийн лаатай хайрын бясалгал,зүрхэн хүрдээ нээх мантра, уншлага, “Love story”-уянгын хөгжимд сайхан хайрын түүхээ хуваалцана, хосын харилцааны талаар сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой. Шинэлэг, бүтээлч, хөгжилтэй, амьдралын зөв дадлыг эрхэмлэсэн, хэзээ  ч мартагдашгүй дурсамж дүүрэн, сэтгэл хөдөлгөсөн үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсвэл 99123128 дугаарт холбогдож бүртгүүлээрэй.

 

Love of My Life – Valentine’s Party

Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 20:00  цагт Хаана: On’n Off Production Hall Тасалбар: 30000 төгрөг Дэлгэрэнгүй: Favourite love Soundtracks

A-Sound Forever тоглолт

Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 19:00 цагт Хаана: Chinggis Khaan Hotel/ Khaan Ballroom Tасалбар: 50 мянган төгрөг Дэлгэрэнгүй: Энэ удаагийн тоглолтод хамтлагийн шилдэг дуунууд шинэлэг байдлаар эгшиглэх бөгөөд ковер дуунуудаар бэлэг барина.

TURUU & SALLY Best love songs live concert

Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 20:00 цагт Хаана: АСА цирк Tасалбар: 20, 30, 40 мянган төгрөг Freezone хамтлагийн ахлагч дуучин Э.Энхтөр, Поп Дива С.Сэрчмаа хамтарсан амьд хөгжмийн тоглолтонд та бүгдийг урьж байна. Монголын рок поп урлагийн томоохон төлөөлөл болсон уран бүтээлчдийн шилдэгийн шилдэг хайрын дуунуудаас бүрдсэн 100% амьд тоглолтонд:

– МУГЖ Поп Дива Б.Сарантуяа – Титэм хамтлаг – GUYS хамтлагийн дуучин М.Мягмар / Мийгаа / нар оролцох болно.

“Ромео Жульетта” жүжиг

Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 14:00, 19:00 цагт,  15-нд 19:00 цагт, 16-нд 18:00 цагт, 17-нд 18:00 цагт Хаана: Драмын театр Tасалбар: 10, 15, 20, 25, 30 мянган төгрөг Дэлгэрэнгүй: Капулетти, Монтекки гэх хоёр удмынхан эд баялаг, зэрэг зиндаа адил ч эртнээс нааш сөргөлдөж цусан өсөөр сүлбэлдэн цаг үргэлж дайсагнаж иржээ. Хорсол өвөрлөсөн хоёр гэр бүлийн хүүхдүүд болох Ромео, Жульетта хоёрын эмгэнэлт хайр шиг ийм гунигт түүх орчлон хорвоо дээр олон тохиохгүй биз ээ. Эрх мэдэл, эд баялаг, нэр төрийн золиосонд ариун үнэнч хайрын гал дөл бөхсөн ч хүн төрөлхтний зүрх сэтгэлд мөнхийн гэрэлт бамбар болон ассаар үлджээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх