etoim.mn
photos/Undsen poster.jpg

Эх орончдын өдөр гуравдугаар сарын 1-нд тохиодог. Энэ өдөр Монгол хүн бүрийн мартаж үл болох түүхийг харуулсан “2000” түүхэн уран сайхны кино нээлтээ хийх гэж байна.

“Одоо л багцалсан сум шиг нэгдэхгүй  юм бол хожим хойно цусаар уйлаад ч оройтсон байх вий” хэмээн сануулах, Манж Чин Улсын эсрэг эх орон, эрх чөлөөний төлөөх тэмцэл, тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх аж.

“2000” уран сайхны киноны ерөнхий продюсер, зохиолчоор МУСГЗ П.Батсайхан, ерөнхий найруулагчаар МУСТА Б.Отгонзориг нар ажиллажээ.

Кинонд МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Н.Батцэцэг, Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, МУСТА Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн, Д.Баттөмөр нар тоглосон байна. Гол дүрийн жүжигчдийн дунд нэгэн содон жүжигчин байгаа нь  хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг юм. Тэрбээр анх удаа кинонд тоглож байгаа нь энэ юм.

 

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх