etoim.mn
photos/captain_marvel_poster_1688.0.jpg

Марвелын дэлгэцнээ амилах хүчирхэг баатруудын жагсаалтыг энэ удаа Ахмад Марвел үргэлжлүүлэхээр болжээ. Эмэгтэй супербаатрын дүрээр тусгайлан кино бүтээсэн түүх Марвельд байхгүй учир гагц комик номны хуудаснаа удаан хугацаанд ээлжээ хүлээн байсан Кэрол Дэнверсийн адал явдлыг хүсэн хүлээгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Харь гарагийн 2 өөр үндэстэн хооронд галактикийн дайн дэгдэж, Кэрол Дэнверс (Carol Danvers) дэлхийгээс төрөн гарсан огторгуй ертөнцийн хамгийн хүчирхэг баатруудын нэг болно. Үзэгч та бүхний санаж байгаагаар Танос /Thanos/ орчлон ертөнцийн тэн хагасыг устгах ажилдаа орж, өшөө авагчид /Аvengers/ тун хүндхэн байдалд орсон. Тэгвэл өшөө авагчдын сүүлийн найдвар нь Ахмад Марвел байж болох юм. 

Ямартай ч үзэгчдийн дунд маш өндөр хүлээлтийг үүсгээд байгаа тус кино нь 118.6 сая долларын төсвөөр бүтэж, энэ оны 3-р сарын 8-нд нээлтээ хийх юм. Харин гол дүрийг жүжигчин Брай Ларсон (Brie Larson) бүтээсэн ба найруулагчаар Анна Боден (Anna Boden), Райан Флек (Ryan Fleck) нар ажиллажээ.

Ингээд кино хорхойтнууддаа зориулж Галактикийн хатуу самар, үзэсгэлэнт #АхмадМарвел-ын талаарх сонирхолтой баримтуудыг таницлуулж байна. Эх сурвалж: Өргөө кино театр

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх