etoim.mn
photos/цагдаа_b.png

Узбекстаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев улсын нүүр царай, эр зоригийн бэлгэдэл болсон цагдаагийн албан хаагчдын дунд ТАРГАЛАЛТ зонхилж буйд сэтгэл чилээх болсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

Тэрбээр "Манай улсад тэр тусмаа цагдаагийн газарт ТАРГАН ЦАГДАА хэрэггүй. Тэд тарган учир хэрэг зөрчил гаргасан гэмт этгээдийг барьж чадалгүй алдана" хэмээн мэдэгдээд "Би тарган цагдаагийн албан хаагчдад 3-6 сарын хугацаа олгож байна. Цагдаагийн албан хаагч ямар биеийн жинтэй байх ёстой тэр дагуу жингээ хасах ёстой" гэж хатуухан хэллээ. 

Дээрх өгөгдсөн хугацаанд таргалалтайгаа тэмцэж чадаагүй цагдаагийн албан хаагчийг хэрхэн шийтгэхээ Ерөнхийлөгч мэдэгдээгүй ч "Тэд шийтгэлээ дотооддоо шийдвэрлэсэн нь дээр байх" гэв. 

Жингээ хасаагүй цагдаа нарыг албаас нь чөлөөлөх, шийтгэл ноогдуулах эсвэл мөнгөн торгууль ноогдуулах зэрэг яриа газар авчээ. 

Энэ талаар албаныхан "Одоогоор Ерөнхийлөгч шийтгэлийг тогтоогоогүй байна. Гэхдээ л амлалт биелүүлээгүй цагдаа нар шийтгэл авах нь тодорхой" гэж ярьжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[64.119.24.130]

2019-03-05 13:10:36

Ямар ухаалаг щрөнхийлөгч вэ? нээрээ тарган цагдаа ямар ажлын үр дүн гаргах нь ховор штээ. Гүйж чадахгүй. аахилж уухилаад алхаж чадахгүй. Хоол их иднэ. Идэх хоолныхоо мөнгийг дйилэхгүй авилга авна. Гэхдээ ингэх байх гэж бичиж байгаам. 90-ээд онд нөхөр маань Цагдаагийн академи төгсөхөд баргийн хүн урдаа гаргахгүй хурдан гүйдэг болсон байж билээ. Одоогийн энэ өөхтэй мөрдөстөнгүүд чадах болов уу? Анхаарал хөндсөн л сэдэв байна.

зочин

[202.9.43.96]

2019-03-05 13:04:14

Зөвманайд ч адил тарган тарган гэдэс гүзээгээ даахгүй гүйж харайж хулгайчаа ч гүйцэхгүй жинхэтэрсэн балайр юмс олон харагддаг авилга идээд байдаг бололтой замын цагдаагиин Лхагвжаргал гэж тарган зурагтаар гараад 1-2 жил болж байгаа чиздээ нүдэн дээр л ЦОЛ, ЖИН нь гэрлииин хурдаар нэмэгдээд байнаа. Бүдүүн юмсыгг төрийн албанд авахгүй журмаа гаргаачээ. Яам агентлагиин хан яасан бордмол юм шиг бүдүүнүүдийн байдаг юм