Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/осол_b.jpg

Этиопын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” онгоц ням гаригт осолдсон. Тэгвэл ослын шалтгааныг тодруулахад ихээхэн туслалцаа үзүүлэх онгоцны хоёр хар хайрцагны бичлэгийг ослын  газарт ажиллаж буй аврагчид олсон талаар Этиопын Тээврийн яамнаас мэдээлсэн байна.

Хар хайрцагны мэдээллийг тайлахаар Этиопын эрх баригчид АНУ болон “The Boeing” компанийн шинжээчдээс тусламж хүссэн байна. 

Ослын улмаас тус онгоцонд зорчиж явсан багийн найман гишүүн болон 157 зорчигч БҮГД амиа алдсан юм. Харин ослын шалтгааныг тодруулах хамтарсан баг ирэх долоо хоногт мөрдлөгийн эхний тайлангаа танилцуулна. 

Хагас жилийн дотор “Boeing 737 Max 8” загварын онгоц осолдсон хоёр дахь ноцтой осол гарлаа. Индонезийн "Lion Air" компанийн  “Boeing 737 Max 8” онгоц өнгөрөгч оны аравдугаар сард осолдож, 189 хүн харамсалтайгаар амиа алдсан билээ. 

"Lion Air" компанийн удирдлагууд тус онгоцыг худалдан аваад удаагүй байхад ийнхүү осолдсон нь олныг гайхшруулсан юм. 

БНХАУ, Индонез, Этиоп бол Монгол зэрэг бусад улс орнуудад аюулгүй байдлын улмаас “Boeing 737 Max 8” онгоцыг нислэгт гаргахыг түр хугацаанд хориглоод байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх