etoim.mn
photos/thumb_size.jpg

Тусгай олимпийн наадмын хамгийн том онцлог нь тамирчид өөрийнхөө спортын төрлөөр ур чадвараараа адилхан тамирчинтай өрсөлддөг. Нас, хүйс, ур чадвараараа адилхан тамирчдыг ангилахын тулд олимпын наадмын өмнө сорилго тэмцээнийг төрөл тус бүрээр зохион байгуулж, бүр тамирчдыг хамруулдаг юм байна.

Өнөөдөр сорилго тэмцээний сүүлийн өдөр. Тусгай олимпийн зуны 15 дугаар наадамд дэлхийн 190 гаруй орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөх гэж байгаа билээ. Манай улсаас үндсэн төрлүүд болох бадмингтон, усанд сэлэлт, хөнгөн атлетик, боче, жүдо, хөлбөмбөг, ширээний теннис гэсэн төрлөөр оролцож байна. Энэ удаагийн олимпын наадамд туршилтаар ороод, дараагийн тусгай олимпоос эхлээд үндсэн төрөлд орох спортын бүжгийн төрөлд ч хүч үзэх юм.

Манай тамирчид олимпын наадам эхлэхээс өмнө сорилго тэмцээнд оролцож байгаа нь ур чадвараа тогтоохоос гадна сандрал, айдсаа дарах боломж болж байна.

Өөрийнхөө хэмжээнд сайн тоглох нь л Тусгай олимпийн мөн чанар аж. Тиймээс сорилго тэмцээний үеэр тамирчин муу тоглож чадвар муу хүмүүстэй нэг хэсэг болж өрсөлдөх гэсэн санаа агуулах нь Тусгай олимпд байж болохгүй зүйл гэдгийг техникийн зөвлөгөөний үеэр онцлон хэлж байв. Хэрэв сорилго тэмцээнээр муу тоглоод, олимпын тоглолтууддаа хэт сайн тогловол тухайн тамирчны хожлыг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах юм байна.

Шүүлтэд тухайн тамирчны ур чадвараас гадна хэд хэдэн зүйл нөлөөлнө. Тухайлбал, өрсөлдөгч тамирчнаа үл хүндлэх, зохисгүй авир гаргавал түүнд сануулга өгч, торгох арга хэмжээ авах нь. Тиймээс Тусгай олимпд ямар нэг аргаар хожилд хүрэх гэж оролдох нь байж боломжгүй зүйл аж.

Тусгай олимпын наадамд өрсөлдөж буй тамирчдын нэрс, төрөл

Ширээний теннис,

Ганцаарчилсан- эр, эм

Б.Амарболд, У.Нинжбадам

Хосын төрөл

Б.Амарболд, У.Нинжбадам

Дэмжин тоглогчтой

Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ

Усан сэлэлт,

25 метр

Б.Элбэрэлт, Э.Гүнжсүрэн

50 метр

Б.Элбэрэлт, Э.Гүнжсүрэн

100 метр

Б.Элбэрэлт

Бадминтон

Ганцаарчилсан эр, эм

М.Оргил, Б.Мягмарнаран

Хосын төрөл

М.Оргил, Б.Мягмарнаран

Дэмжин тоглогчтой

Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн

Боччи

Б.Амарсанаа, Э.Энхтуул

Хөлбөмбөг

Үндсэн тамирчид: Д.Батзориг, Э.Даваадорж, Г.Ганзориг, Х.Гантулга, Х.Ирмүүн, П.Бумбаяр

Дэмжин тоглогч: Б.Отгонбаяр, Б.Эрдэнэ-Очир, Ч.Эрдэнэбаяр, Т.Пүрэв, Т.Нарантуяа

Хөнгөн атлетик

100 метр эр, эр

Э.Энхбаяр, Х.Балжинням

Бөөрөнцөг түлхэлт

Х.Балжинням

Жүдо

Эрэгтэйчүүдийн

 +100 кг Ө.Амарсанаа 

-73 кг Т.Балданхайням

-66 кг Э.Билгүүн 

Эмэгтэйчүүдийн

 -78 кг А.Нямцэцэг 

-57 кг Э.Бямбажаргал

Спортын бүжиг

Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх