etoim.mn
photos/yong-junhyung.jpg

Солонгосын кпоп одод нууц групп чатны хэрэгт  холбогдсон талаар бид мэдээллэж байсан билээ. Тэгвэл өнөөдөр бас нэгэн кпоп од буюу алдарт Highlight хамтлагийн гишүүн Ён Жун Хёг энэхүү группд байснаа хүлээн зөвшөөрч мөн л  урлагийн салбараа орхиж байгаа талаар мэдээллээ.

Ён Жун Хёны хувьд тэрээр садар самуунтай холбоотой бичлэгтэй холбоогүй боловч өмнө нь хөтлөгч Чон Жүн Ёны явуулсан өөр төрлийн бичлэгийг хүлээж авч байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр хэдийгээр садар самуун бичлэгтэй хамааралгүй боловч буруу зүйлд хайхрамжгүй хандсандаа харамсаж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.

Ийнхүү бас нэгэн залуу од групп чатны нууцаас болж урлагийн алтан тайзаа орхихоор боллоо.

Одоогоор Чон Жүн Ён 10 гаруй бүсгүйн бичлэгийг уг групп чатаар хуваалцсан  гэж Сөүлийн цагдаагийн газраас мэдээлж байгаа бөгөөд мэдээж шалгалтын ажиллагаа дуусаагүй болон хүний эрх гэдэг утгаар хохирогчдын нэрийг нууцалж байгаа юм.  

 

Оддын гэх тодотголтой тус групп чатад Чон Жүн Ён болон Сынгригээс гадна хэд хэдэн олны танил хүмүүс байгаа гэсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах болсон. Тэдгээрт "EXO" хамтлаг, "F.T. Island" болон "CNBLUE" хамтлагийн гишүүд багтжээ. Түүнчлэн Чон Жүн Ёнтэй бэлгийн харьцаанд орох үедээ нууц камерын хохирогчид болсон гэх бүсгүйчүүдийн дунд "Black Pink", "TWICE" хамтлагийн гишүүн болон жүжигчин О Ён Сео багтаж байгаа гэх мэдээлэл мөн цацагдаад байгаа юм

Энэхүү мэдээлэл цацагдсан даруйд  "F.T. Island", "CNBLUE" харъяалагддаг "FNC Entertainment", мөн EXO" хамтлагийн харъяалагддаг "SM Entertainment" тус мэдээллийг  эрс үгүйсгэсэн бөгөөд уран бүтээлчидтэй холбоотой "Худал цуурхал тарааж, уран бүтээлчдийн нэр төрд халдсан этгээдүүдийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно" гэж сануулсан байна. 

 Нитизүүд энэхүү хэрэгт ихээхэн бухимдуу хандаж байгаа бөгөөд цахим орчинд Чон Жүн Ёныг “Заваарах мөрөөрөө заваарахгүй ид ажиллаж хөдөлмөрлөх насан дээрээ байгаа залуусын амьдралыг үгүй хийж байна. Хэрэв Чон Жүн Ён өөр хүмүүсийг групп чатдаа оруулаагүй бол тэд илүү ихийг хийж бүтээх байсан. Хамгийн гол нь улс орны нэр хүнд хийгээд кпоп оддыг бүхэлд нь муу нэрээр ТАМГАЛЛАА. Чон Жүн Ёныг буруу зүйл хийж байгааг нь мэдсэн ч болиулаагүй гээд өөрийнхөө карераа төгсгөж байгаа Ён Жүн Хёны өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлсээр байгаа юм”.

Гэвч “Ён Жүн Хёныг хүртэх ёстой шийтгэлээ хүртэж байна гэх” хүмүүс ч байгаа юм. хэрэв тэр буруу зүйл гэдгийг эрт түүнд хэлж холбогдох хүмүүст мэдэгдсэн бол хохирогчдын тоо цөөрөх байсан. Магадгүй түүнийг баатар  гэж хүлээж авах хүмүүс олон байсан хэмээн цахим орчинд бичсээр байна.

Ямартай ч нууц групп чатны хэрэг улам газар авах нь тодорхой болжээ. Хамгийн гол нь дараагийн хамсаатан эсвэл хохирогч хэн бол гэсэн таамаг л үлдэж байна. Бид энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх болно.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

allkpop.com

koreatimes.com

starslife.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх