etoim.mn
photos/zgr zurag.jpg

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн  уулархаг нутгаар 0-5 градус, Орхон- Сэлэнгийн саваар 9-14 градус, бусад нутгаар      5-10 градус дулаан байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ, шөнөдөө нутгийн хойд, өдөртөө зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд    13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

УЦУОШГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх